Sunday, March 27, 2011

Parfume: Story of murderer

Хүн төрөлхтөн үнэр болоод үнэртэн, ерөөс үнэрлэх мэдрэмжиндээ өнөөг хүртэл хэт бага анхаарж ирсэн мэт санагдана. Үнэхээр ч тийм, хүний таван мэдрэхүйгээс хамгийн бага судлагдаж мөн бас түүнд зориулагдан хамгийн цөөн зүйлс бүтээгдсэн мэдрэхүй  бол үнэрлэх...... тийм биш гэж үү та бүхэн бодоод үзээрэй. Энэхүү орхигдсон гайхамшигт мэдрэмж хичнээн чухал хийгээд басхүү ямархуу яруу гайхамшигтай болохыг энэхүү бүтээл өгүүлнэ.

Бүтээлийн эхлэлийг хөөвөл 1985 онд зохиогдсон, Германы зохиолч  Patrick Suskind -ын " Das Parfume Die Geschichte eines Morders" /Perfume: The story of a murderer/ хэмээх зохиолоор бүтээгджээ. Уг зохиол өөрөө маш алдартай сайн бүтээл учраас энэ кино мөн сайн бүтээл болохоос аргагүй хэмээн цөөнгүй мэргэжлийн кино шүүмжлэгчид үзсэн байна. 18 зууны үеийн Францын тухай өгүүлэх Герман зохиолчын бүтээл.

Киноны найруулагчаар Tom Tykwer /Run lola, run/ ажиллажээ. Германы алдар гуншин багатай даруухан найруулагч гэхэд энэ кинон дээр үнэхээр сайн ажиллаж чадсан. Кино 50 сая еврогын өртөгөөр бүтэж, буцаад 135 сая еврог эзэддээ авчиржээ.


Энэ түүх өдгөөгөөс 300 -аад жилийн тэртээх Парисын бохир заваан гудамжинд  нэгэн тартагтаа тулсан ядуу  загасчны гэргий төрж буйгаар эхэлнэ. Тэд хүүхэд байтугай өөрсдийгөө тэжээх тэнхэлгүй нөхөд  тул  дөнгөж төрсөн үрээ бодох санах зүйлгүйгээр муу усны нүхэнд шидэж орхидог. Түүнийг тэнэмэл жаалууд олох  үеэс эхлэн  Jean baptiste grenioulle хэмээх хүүгийн эмгэнэлт хувь тавилангийн эхлэл тавигдана.

Хар нялхаасаа орчлонгийн хатуу хүтүү бүхнийг үзэх боловч  түүний бурханы бэлэг гэлтэй үнэрлэх асар өндөр чадвар түүний цор ганц тайвширал  нь байв. Модонд дунд орж хэвтээд нилээн зайтай байх цөөрмийн нойтон чулууны үнэр, усан дотор байх мэлхийны түрсний үнэрийг тэр мэдэрж чаддаг байв. Мөн ямар ч зүйлсыг холисон байсан тэднийг нэг нэгээр нь алдалгүй ялгаж  хэлж чадах ба өөрөөсөө маш хол байгаа зүйлсыг ч үнэрлэж чаддаг гайхамшигтай чадвар түүнд байдаг байлаа. Хүүхэд насаа боолчлогдон өнгөрөөсны эцэст түүний чадвар дээд цэгтээ хүрж яг энэ үеэр тэрээр дэлхийн үнэртний эх өлгий болсон газар Францын урд хэсэгт орших Grasse хэмээх газарт байдаг гэдгыг дуулаад тэрхүү тамын газраас зугтааж орхино. Үүгээр түүний гайхамшигтай бас аймшигтай их аялалын үүд хаалга нээгдэнэ.  Тэнд очоод тэрээр нэр хүнд унасан үнэртэн бүтээгч Baldini хэмээх эрхэмийнд хар бор ажлыг нь хийх ажилд орно.

Түүний эзэн нь урьд нь хотдоо гайхан шагшигдсан мундаг үнэртэн зохиогч байсан хэдий ч насны эрхээр залуу үнэртэн зохион бүтээгчидэд шахагдан түүндээ ихэд гутрангуй байдгыг мэдэж орхино. Ингээд тэрээр нэг удаа түүнд өөрийнх нь алдагдсан нэр хүндийг эргүүлж олж өгж чадна гэдгээ хэлдэг ч Baldini түүнд итгэж ядна. Гэвч түүнд нэг боломжийг олгоно гол дүр маань ч  тэр боломжийг алдалгүй түүнийг алмаайруулж орхино. Ингээд тэрээр түүнд гайхалтай үнэртэнгүүдийг ар араас нь бүтээж өгсөөр байх боловч түүнд энэ бүхэн хангалтгүй  санагдсаар байв. Түүнд энэ ертөнц дээр цорын ганц байх гайхамшигтай хүн бүхэн ухаан санаагаа алдаж шунан дурлах тийм нэгэн үнэртэнг бүтээх жигтэй хүсэл буцалж эхэлнэ. Тийм үнэртэнг хийхэд ердийн нэг сарнайн дэлбээ хэтэрхий бага байлаа.... тэрээр хэрхэн яаж, юугаар тэрхүү гайхамшигт үнэртэнгээ хийхээ үл мэднэ. ийнхүү далд хүсэлдээ хөтлөгдсөн тэрээр нэг өдөр бүсгүй хүний биений төрөлх үнэр энэ дэлхийн хамгийн сайхан болохыг олж мэдрэн түүнд өдөрөөс өдөрт шунан тэмүүлэх болно.

 Үнэртэн хийх нь маш нарийн төвөгтэй, олон дараалалтай нягт нямбай ажиллагаа бас олон өөр төрлийн үнэрнүүдээс бүтдэг түвэгтэй ажил байлаа. Үнэртэн бүр дөрвөн өөр үнэрээс бүрдэх гурван хэсэг буюу 12 төрлийн үнэрээс бүтдэг ажээ. Нэгэн шөнө хавчиг нарийн харанхуй Парисын гудмаар гоо үзэсгэлэнтэй залуухан бүсгүй ганцаараа алхаж явна. түүнийг хэн нэгэн дагаад буйг бүсгүй зөн совингоороо мэдрэх авч түүнийг үл олж үзнэ. гэнэт түүний толгой руу хэн нэгэн мунаар цохиж ухаан алдуулж орхино. энэ бол мэдээж гол дүр болох мэлхий хэмээх хачин нэртэй гол дүрийн баатар маань байлаа. Тэрээр бүсгүй хүний үнэрийг биенээс нь салгаж авах технологийг бодож олсон байлаа.

Парисын харанхуй аймшигт шөнөөр өдөр алгасалгүй залуухан гоо үзэсгэлэнт бүсгүйчүүдийг хороох цуврал аллага гарж хот тэр чигээрээ үймэж эхлэв. хүн бүхэн орой үдшийн цагаар бүү хэл өдрөөр гэрээс гархаас эмээж айдаст автах болов. Гэвч аллага гарсаар л байх аж...
Түүнд дэлхийг байлдан дагуулах  гайхамшигт үнэртэнгээ хийхэд 12 үзэсгэлэнт  охид   хэрэгтэй байв... түүнд аль хэдийнээ 11 охидын  биенээс гаргаж авсан үнэртэн байвч....хотын хамгийн үзэсгэлэнт охин болох хотын дарга Richis -ын  охины /Laura/ үнэргүйгээр үүнийг хийх боломжгүй байв.


Хотын дарга эцэг хүний зөнгөөрөө  бас хэргийн байдалаас энэ бүхнийг гадарлаж охиноо аван хотоос алс бөглүү газар луу зугтаах боловч алуурчины гайхамшигт үнэрлэх чадвараас тэд үл зугтаж чадна. Үхэл тэдний үнэрээр алхам ч алдалгүй дагасаар байна. Хотын дарга охины хамтаар нэгэн дэн буудалд байхад нь Grenoiulle ирж охиныг авж яван түүний үнэрийг биенээс өөрийн бодож олсон эхлээд бүх биеийнх үсийг хусаж дараа нь  тосоор бүрхэн түүнээ хусаж аван  нэрж өчүүхэн бага болгож хуруу шилэнд багтаах аргаараа түүний үнэрийг салгаж орхино.  

Гэвч түүнийг энэ олон аймшигт аллагыг үйлдсэн гэдэг нь илэрж орхино. Цаазаа хүлээн шоронгийн өрөөнд суухдаа тэрээр өчүүхэн ч эмээхгүй тайван байлаа. түүнийг цаазар авах цаг ирж хотын төв талбайд тусгайлан бэлдсэн тавцан дээр авчирмагц тэрээр урьднаас бэлдсэн алчуурандаа өнөөх үнэртэнгээсээ өчүүхэн багыг шингээж салхины аясаар  дэрвүүлхэд хотын иргэд тэр чигээрээ ухаанаа алдан өөрийн эрхгүй хувцасаа тайлан хэн таарсан бүхэнтэйгээ хурьцал үйлдэж эхэлнэ. Тэр бүү хэл хотын хамгийн өндөр хэргэм бүхий ламтан хүртэл, хороогдсон охины аав хүртэл шүү...

 Гэвч үйл явдал дуусах болоогүй харин ч хамгийн хачирхалтай эхлэх гэж байна. Тэрээр өнөөх ужид самуурал дундаас холдон явна. Нар нилээн гудайхын хирд тэрээр ядуусын нэгэн гудманд ирсэн байв. Жихүүцмээр түүхийн эзэн маань гудамжны голд ирж зогсоод өнөөх үнэртэнгээ өөрийнхөө дээрээс асгаж орхих нь тэр... хорвоод хосгүй өнөөх үнэртэнгийн үнэрээр тэнд байсан хүн бүхэн түүн рүү тэмүүлэн шавна. Үймээн дунд юу болоод байгаа нь үл мэдэгдэнэ.... адын үнэрт ховсдуулсан хүмүүс Grenioulle -г зүгээр л идэж орхисон байх нь тэр.....түүний багахан хувцасны хэлтэрхий гудамжинд үлдэж хүн, морины хөлд үрэгдэн алга болно....  ингэж энэ аймшигт дотор жихүүцэм  харанхуй  түүх өндөрлөнө.

За тэгээд энэ киног маш олон үзсэн боловч ойрын үед үзээгүй тул зарим нэг нарийн ширийн зүйлыг андуурсан тал байж магадгүй. хэрвээ үзээгүй бол заавал олж үзээрэй гэж зөвлөх байна.








Яг л эртний сайхан гэдэг шиг ....

Энэ дууг хайгаад ердөө олдоггүй байсан тэгтэл дөнгөж одоо л оригиналь клипийг нь оруулж байдаг энэ ютүбыхан бас их хариуцлагагүй хүмүүс байна шүү

Sunday, March 20, 2011

Ээ бурхан минь өршөө ... юу үзэх нь энэ вэ?



Rango

Өнгөрсөн хагас сайнд үзлээ. Johny Depp-ын тоглосон кино бүр нь сайн болох ёстой гэж бодож явсаар The tourist-г үзээд шал өөрөөр бодох болсонтой л яг адил зүйл болсон. Тийм ч сайн биш, бас муу биш. Уг нь хүүхэлдэйн кино үзэхээр бас л хөөрхөн догдлуулаад л байдагсан. Анимешн бол мэдээж ярих зүйлгүй сайн. Гэхдээ л миний хувьд тийм ч их таалагдаагүй
Up, Incredibles мэтийн хөөрхөн күү күүнүүд бишгүй л байдагсан. Гэхдээ үйл явдал бол одоо манайд болоод байгаа үйл явдалтай их ойролцоо санагдсан. "Хэнд ард түмэнд хэрэгтэй зүйл байна .. тэр хүнд эрх мэдэл байдаг" гэсэн далд санаа байгаад байх шиг.
Үзэхэд илүүдэхгүй, гэхдээ сүүлд зурагтаар л үзсэн дээр байх, хэрвээ маш их завтай бас Энхбаяр шиг их мөнгөтэй биш л бол.


Wednesday, March 9, 2011

Тэмдэглэл №3

манай сургуулийн нэг зарын самбар шиг юм байдын. Гэхдээ зүгээр л сонины хайчилбарууд тавьчдаг тэгсэн чинь тэр самыбарын яг голд нь нэг зар байна... " LV opens in Mongolia" гэнээ... яиая тэгэнгүүт онгирдийн байгааддээ хөөрхий " Яиая овоошдээ за манайд Люү виттоны дэлгүүр бас байдышдээ би байнга үйлчилүүлдийн " гээл авч өгийдаа гэж бодоол явж очоол уншсан чэн юу вэ ингэнээ... хэсгээс нь санаж байгаагаа тавьлаа... гэхдээ яг гол хэсгүүд нь:
" .... би ЛВ -гын азийг хариуцсан захирал Занардигаас / Ланарди ч билүү/ асуулаа....
-Та энэ одоо сарлагнаас /yak гэсэн байсан сарлаг мөниздээ/  өөр юм байдаггүй газар ЛВ нээж яах гэж байгаан бэ....
- Аан чи сайн мэдэхгүй байх шиг байна. Монгол бол маш их өргөжин тэлж буй зах зээл. Энд баян хоосоны ялгаа маш их. Баян хүмүүс нь маш баян, ядуу хүмүүс нь туйлдсан тийм л орон. мөн цаашдаа газрын баялагыг эрчимтэй ашиглаж байгаа тул улс орны эдийн засаг нь хөгжих магадлалтай/ баярлав.../ Мөн чи мэднэ дээ бид хэзээ ч судалгаагүйгээр дэлгүүр нээхгүйг. Бусад орны салбаруудаар маань Монголчууд Цөөнгүй үйлчилүүлдэг тул бид Монголд ЛВ нээх болсон...."

Гэсэн байсымдаа... хамгийн инээдтэй нь болоогүй .... тэгээд 120 мянгатын бололтой таван давхар байшингын зурагыг тавьчиж тэгээд нурж мурцан гачин юм өө... байшингийнх нь нэг буланд яджаахад нэг эксэл байвуу элэнтра... тэгээд нуль шороо наагуур нь ... тэгснээ тэр зурагны дооталын тайлбар нь:

" Монголд баян хоосоны ялгаа маш их бөгөөд ... энэхүү зөвлөлтын тусламжаар баригдсан  байшин баян хоосоны ялгааг харуулж байна" гэх ухааны юм бичсэн байгаа. юун онгирох вэ... бушуухан холдлоош д... сэмээрхэн аваад хаячы гэсэн наагуураа шилэн хорготоймлд... хичнээн хүн уншаа бол ....

Эндээс юу гэж улстөржих гээд байна гэхээр.... Монголоо жаахан таниулхысан энэ гадаад ертөнцөд...
-Вэр а юү фром ....
- Мэйд ин Монголяа.....
-АА аа.... аая нөүв Жинггэс хан, та нар морь унадаг тэ.... та нар аймар барилддаг тэ... чи бөх үү тэ... чи ийшээ яаж ирсэн мориороо ирсэн үү тэ... хувцсаа хаанаас авсийн эндээс авсан уу тэ...
гэшшшш..... яаая энийг шаагаад унагачуул цагдаа ирээл бариж авж яваад юун сургуультай манатай Монголдоо очиж Элийрэх байхдаа гэж бодоол тэсээл инээгээл
-Тийн тийн .....за за би явах ажилтай байснаа мартчиж явлаа гээл явжугаам. Ямар ийм юм ярижаа муу малд угсаатан зүй, улс төр, эдийн засгийн гурван цагын лекц уншиж өгөлтэй ч биш/ угаасаа хэл хүркүлд/ .... Гэхдээ л хаа газар Монголчууд илүү л байдаг байхгүй юу

За  улстөржкүү ингээд зогс.....

Monday, March 7, 2011

Тэмдэглэл-2

Өнөөх Энэтхэгүүдийн өрөөнд хоносон эхний  өдрөөс болж хоолой өвдсөн. Тэгээд нутгаас авч гарсан Эфизол гэх эмийг тагнайгаа цоортол хүлхэж байгаа ч гавьтай илааршлыг олохгүйн бололтой. Ядхад энэ Кэй өдөр шөнөгүй Кондишн асаачих юм . шөнө унтахдаа сэмээрхэн унтрааж үзсэн боловч өглөө нь үнэхээр аймшигтай халуун бүгчим орчинд сэрсэн тул ахиж тийм болчимгүй алхам хийгээгүй. Энэ байранд байгаа цорын ганц Японтой хамт нэг өрөөнд оруулж өгсөнд баярлалаа бурхан минь. Бид 2 ер нь нэг их ярилцахгүй зэрэгцэж өөр өөрийн нөүтбүүкэн дээрээ суугаал авбал босохгүй.  Гэхдээ Кэй 4 сард байрнаас гарна гэсэн оронд нь ямар өгөр хужаа нь орж ирж дургүй хүрэх юм байгаан бол.. бүү мэд. Энэтхэг л биш шүү хэрвээ тэгвэл би яаж ч магадгүй нтр ха ха. Уул нь Энэтхэг хоол их таалагдаж байгаа ч гэсэн хүмүүст нь би маш дургүй болж байна.

Баабар хэлсэн байдаг ..." Ямар ч Монгол эр хүн өөрийгөө Хятад хүнээс илүү гэж итгэж явдаг" гэж .. үнэхээр үнэн юм шиг. Өөр  дээрээ жишээ аваад бодход л би энд явж байгаа нэг хужаагаас юугаараа илүү гэдгээ сайн мэдэхгүй. Харахад яг л адилхан нүд ам, хамартай, 2гартай хохимой толгойтой хүн. тэгсэн мөртлөө ямар ч хужаа байсан " би энэнээс ямар ч байсан илүү" гэсэн нэг тийм далд дуу хоолой шивнээд байх шиг. Хаа газар Монголчууд андашгүй, Харц нь нэг л өөр....нэг тийм бардам бас тэгээд  юмыг сонирхсон, тандсан харцтай...

Одооноос овоо орчиндо дасаад байдал өөр болж байна. Гэр орноо санах хямралын шинж тэмдэг ажиглагдсан зүйл алга. Хүний нутагт ирхээр хүнд ер нь бүх л юм хэрэг болдог юм байна. Сав суулга, халбага сэрээ, аяга таваг, хөнжил тэрбайтугай хумсны хайч хүртэл хэрэг болох юи гэж хэн санах билээ. Шинэ орчинд ирсэн байгаа болхоор бүх зүйл л гоё сайхан харагдаж байна. Мөнгөө ямар ч тооцоогүй үрээд байгаагаа гэнэт анзаарлаа. Өчигдөрөөс мөнгөө илүү тооцоолж хэрэглэж байхаар шийдэв. Амьдралд нарийн ширийн зүйл их байдаг ажээ. Гүүээ ядхад л нэг доллароор нэг лаазтай кола авч байхаар 50 цент нэмээд 2 литрийн кола юм уу цай авчиж болох юм байна гэдгыг ойлгож байх жишээтэй аягүй аж ахуйч болох юм байналдаа хэ хэ.

Гэхдээ л Монголд ээжийнхээ дэргэд үнэхээр жаргаж байжээ. 20 наслахад дотуур хувцаснаасаа өөр юм угааж үзээгүй байтал өнөөдөр хувцсаа угаалаа ... нохой хамартаа хүрэхээр усч гэж. Хоолыг гараараа хийдэг гэдгыг бас сайн ойлгодоггүй л байж. Зүгээр л хувцасаа тайлаад тавихад л угаачихсан байдаг... хичнээн оройтож ирсэн ч халуун хоолтой байдаг. юу ч болсон ард минь миний төлөө бүхнийг хийж чадах ээж минь, ах дүү нар минь байгаа гэж бодхоор бардам байдаг байсан бол энд бол тийм биш. Аливаа зүйлд өөрөө бүх хариуцлагаа үүрнэ гэдгээ ухамсарлаж байгаа учраас аль болох биеэ зөв авч явахыг хичээж байна.

Өчигдөр орой утсандаа нэгж хийгээд ээжтэйгээ ярисан. ээж урдаас уйлсан " гэр эзэнгүй юм шиг болчихлоо" гэсэн... сэтгэл санаа түр зуур үймэрсэн... Америк явхаа 1-2 жилээр хойшлуулдаг ч юм билүү гэж бодогдож байна. Хэзээ ч ирж байгаагүй салаа замын уулзварт амьдрал минь тулж ирээд байна. Өөрийн хүсэж мөрөөдөж байгаа зүйлдээ зорих .... хэрвээ ингэвэл хүн болж төрсөний хэрэгээ бага ч болов биелүүлэх хэрэг, гэхдээ миний төлөө амьдралаа зориулсан хүнийг, өөрийн гал голомтоо, ах дүүгээ, эмээгээ, найз нөхдөө, эх орноо орхиод явах нь зүйд нийцэх үү. Хэзээ ч төгс хариулт гэж байгаагүй... гэхдээ ямар ч байсан цаг хугацаа бүхнийг харуулах байлгүй дээ... өдөр өдрөөр санаа бодол өсж торниж байна. өчигдөрийн бодож байснаа өнөөдөр санахад тэр үеэс  илүү ухаан суусан мэт санагдах....

Бурханы бэлэг гэлтэй бусдаас илүү хүний дотоод ертөнцийг мэдрэх мэдрэмж, дүгнэлт хийх логик сэтгэлгээ надад заяасан ч юм шиг.... Англи хэлний багш бүсгүйтэйгээ хэдэн хором ярилцав... та ямар үндэстэн бэ? гэсэн асуултанд минь ... Ээж маань хятад, аав маань европ.... " гэж хэлээд амьсгаагаа үл мэдэг цааш татаж санаа алдах, мөн эртний нэгэн таагүй түүхийг бодох шиг нүд харц буруулхад .... нэг европ нөхрийн зугаалж яваад "суулгасан цэцгын үр" болхыг төвөггүй олж мэдэж орхилоо... сүүлд нь яриан дундаа " би француудыг үзэн яддаг" гэж хэлсэн нь бүүр ч батлаад өглөө.... за энэ ч яахав.... Зовлон бүхэн ерөнхийдөө төстэй... гэхдээ хүн бүр өөр өөрийнхөөрөө л зовдог.... хүний зовлон хүнд хамаагүй.... за за өдрийн тэмдэглэлшүү юм өөртөө бичих гэсэн юугээд хадуураадч явчив бүүмэд...

Tuesday, March 1, 2011

Тэмдэглэл- №1...

13 цагын урт  удаан,  хүнд  нислэгын дараа арай гэж зорьсон газраа ирлээ.  Ирэхээс өмнө олон хүмүүс л анхааруулж байсан. Үнэхээр аймшигтай халуун юм гээч... яг саунад байгаа мэт.... халуун бас чийглэг. Мэдээж нисэх буудал нь хотын төвөөс нилээд зайтай, онгоц нилээн хоцорсон тул  тосож авах хүн маань аль хэдийн ирсэн байлаа. Явах замдаа яагаад энэ орныг Азийн бар гэх болсныг ямар ч тайлбаргүйгээр тайлбарлаад өгөх шиг боллоо. Урьд өмнө нь Москва, Бээжин гэх мэт өндөр хөгжилтэй орны нийслэлээр очиж үзэж байсан хэдий ч ингэж их улс орны хөгжлийг биширж байсангүй. Үйл явдлын дараалалдаа орьё.

Замаараа юуны түрүүнд Синга дугаартай болох хэрэгтэй гэж зөвлөсөн тул Синга дугаар авахаар нэгэн мухлагын гадаа зогслоо. Захын мухлагт л шууд дугаар зарчих юм , сим карт гаргаж ирээд л “ямар дугаар авах вэ дугаараа сонго” гэлээ. Энд “Seven eleven” гэдэг хүнсний мухлагын сүлжээ их өргөн тархсан бололтой юм. Манайхаар бол "Миний дэлгүүр" юм уу даа, сүүлд тодруулахнээ Franchising  дэлгүүрын сүлжээ юм билээ.  Дэлгүүр орсных юмны үнэ харж л байлаа. Ер бол өртөг их өндөр юм, нэг том  цэвэр ус 2$, хайрцаг тамхи 10-15$, шил пиво 5-15$, лаазтай кола 1$ гэх мэтчилэн...

Тэндээсээ гараад цуг ирсэн эгчийгээ байранд хүргэж өгхөөр очлоо. Их сайхан цэвэрхэн яг л албан байгуулллага шиг газар байлаа. Хэд гурван охидууд холхилдоод, үүдэнд нь reception суучихсан шил толь болсон байрныхаа голд маш том модтой тийм газар байлаа. Үнийн хувьд ч гайгүй юм... гайгүй өрөөнд нэг хүнтэй хуваагаад 500$ -оор байчих боломжтой.  Энэ бүхнийг хараад ер бол сэтгэгдэл маш өндөр байснаа нуух юун...

Тэндээс шууд  миний байрлах оюутны байр луу явлаа. Бас л улс орны хөгжин цэцэглэлт харж баясан явсаар л ирэв. Манай байр эхний үзсэн байрнаас хамаагүй тохижилт муутай юм, тэгээд бас хамаагүй илүү үнэтэй... гол нь миний сургуульд ойр бас хотын төвдөө ордог газар юм байх... тэгээд нислэг нилээн хожимдоод оройтож ирсэн тул reception аль хэдийн харьсан байлаа... нэг махлаг энэтхэг хүүхэн тосж авав. Тэгээд юу ч гэсэн нэг өрөөнд оруулаад өгье, өглөө гэрээ контрактаа хийнэ биз дээ... гэж хэлээд гурван энэтхэг байрлах 4 хүний Quartet гэх өрөөнд оруулав /эдний нэршил нь их өөр юм. Оюутны байраа hostel гэнэ, 2 хүний өрөөг double, 4 хүний өрөөг Quartet гэнэ.... Кэмбриджийн толь дээрээс хартал quartet гэж 4 хүн нийлж дуулах, эсвэл 4хүн нийлж юм хийхыг хэлнэ гэсэн байлаа /.

Гэтэл бүх зүйл эндэхийн гял цал байдал шигээ байсангүй... Энэтхэгчүүдийн төрөлхийн нэг тийм эхүүн үнэрийг мэдэх хүмүүс нь мэдэх байлгүй... бас дээрээс нь их эмх замбараа маш муутай, ширээн доор нь бохир дотуур хувцас, хаалганы бариулд нуль хир болсон өмд өлгөөстэй, бас болоогүй нэг нь  матрасны гадуур хийсэн даавуун дээр шууд даавуу нөмрөөд унтдаг, бүгдээрээ ороо хураалгүй базаад нэг буланд нь хаясан байв. Энэ нөхцөл байдал надад маш хүнд санагдлаа. “Ээ ... бурхан минь аварч өршөө.. хагас жил шүү дээ... би яаж?.” гэсэн бодол л орж ирлээ.

 Энэ бүхэн  надад маш хүн цохилт болж тэрхэн зуур сэтгэлээр унаад амжлаа.  Тэр шөнөдөө 9 цагын нислэг,найз нөхөдийн бараг долоо хоногын үдэлтэнд  маш их ядарж байсан боловч шууд унтаж  унтаж чадсангүй. Энэ байдлаас хэрхэн гарах аргаа бодож гарлаа... эмээ, ээжтэйгээ өссөн хирэндээ цэвэрч  нямбай, авгай шиг яхир зантай, маш их сэжигч хүнд энэ бүхэн яавч тохирох нөхцөл биш гэдэг бол нэгэнт тодорхой. Ингэж тэгэж, ийм тийм зүйл толгойд эргэлдсээр нам унтаж орхиж. 

Өглөө босоод ирэхэд сэтгэл санааны болон бие бялдарын байдал хамаагүй дээрдсэн байлаа. Шуудхан л байрны ЗБ руу яваад орчихлоо. Энэтхэг бүсгүй байлаа... Hi, му name is…. I’m a new student from Mongolia and I want change my room is that  possible гээл зөв буруу хэлж орхитол Whaaaat… уул нь нилээн  цэвэр дуудлагатай ярихыг хичээсэн юмсан... ахиад хэллээ ... гэтэл урдаас ...” Yeah that’s possible ...  #*$&$#.....    (&$%@*)_  ....   $.%.,”₮.%  .... okey” гэсэн хариу авлаа. Би чинь уул нь TOEFL-д өндөр оноо авах зорилготой ирсэн л хүн юмсан. Энэ энэтхэг хүүхэн бид 2-ын хэн нь ч буруугүй хэ хэ.  Эдний аялга нь үнэхээр өөр бас ойлгоход хэцүү юм.  Гэхдээ ямар ч байсан зөвшөөрсөн хариу сонсож чадлаа. Энэ л гол шүү дээ... сонголтуудаа харлаа. 2 хүнтэй өрөө 700$ , 4 хүнтэй /энэтхэгтэй.../ өрөө 500$. Одоо бүх шийдвэрийг өөрөө л гаргах хэрэгтэй.  4сар*200$=800$ гэхдээ дүүржээ... 2 хүний өрөөнд орхоор шийдлээ. Өрөөгөө үзлээ... Хөргөлтийн системтэй, хувцасны шүүгээ давхар ор /одоохондоо дээр нь унтаж байгаа, гэхдээ яваандаа солье гэж гуйнаа./ хичээл хийх ширээтэй... хамтран амьдарагчынхаа эд зүйлсыг харлаа, ширээ нь маш эмх цэгцтэй, хувцасны шүүгээ нь  бас таалагдлаа... болж байна. Намайг өрөө үзэж байх үед 12 цагын орчим байсан тул  өрөө эзгүй байлаа. Ямар хүн байдаг вэ гэтэл ... индонези гэнэ... үгүй ээ яахав болж л байна, энэтхэгүүдээс л лав  дээр байлгүй гэж бодлоо уухайн тас Энэтхэгүүдийн өрөөнөөс цүнхээ чирээд авчирж тавиад сургуулиас дуудсан тул эргэж гараад сургууль дээрээ очоод гэрээгээ хийгээд сургуультайгаа хальт танилцчихаад байрныхаа хүүхдүүдээс тархаараа дагуулаад явхыг гуйлаа. Мэдээж энд хүн бүхэн маш эелдэг тул зөвшөөрлөө. Тэдний хичээл тарах хүртэл цаг гаран дутуу тул тэр хооронд ходоодоо баярлуулахаар шийдэв. 

Замд KFC харагдсан тул баримжаагаар яваад л байтал тал нутагт амьдардаг хүнийхээ хувьд зүг чигийн баримжаа бас байна төөрөлгүй хүрээд ирлээ.  Хичээл тархад нь эргээд сургууль дээрээ иртэл намайг хүлээж байлаа. Ингээд л байрандаа эргэж ирээд нэт ухаж байтал хамтран амьдрагч залуу маань ирлээ цэвэрхэн цагаан царайтай, дунд зэргийн нуруутай нүдэнд дулаахан залуу байлаа. 2 найзынхаа хамт орж ирчихээд гараад явчихав...нэг ярвайсан хужаа байх вий гэж дургүй хүрж байсан тул баяртай байлаа.  Гэтэл төд удалгүй эргэж орж ирээд Are you free now, I want meet you my friends гэнэ ...би  эелдэгээр Of course yeah ... Гэтэл индонези залуу маань Япон болж таарав, нөгөө 2 найз нь солонгос болж таарав. Хэсэг юм яриж суув. Тэгээд би интернэтийн бараа хараагүй удсан байсан тул явах хэрэгтэй байгаагаа ойлгуулаад эргээд өрөөндөө орж ирснээр миний сингапурт ирсны 2 дахь өдөр өндөрлөсөн юм даа