Өнөөх Энэтхэгүүдийн өрөөнд хоносон эхний өдрөөс болж хоолой өвдсөн. Тэгээд нутгаас авч гарсан Эфизол гэх эмийг тагнайгаа цоортол хүлхэж байгаа ч гавьтай илааршлыг олохгүйн бололтой. Ядхад энэ Кэй өдөр шөнөгүй Кондишн асаачих юм . шөнө унтахдаа сэмээрхэн унтрааж үзсэн боловч өглөө нь үнэхээр аймшигтай халуун бүгчим орчинд сэрсэн тул ахиж тийм болчимгүй алхам хийгээгүй. Энэ байранд байгаа цорын ганц Японтой хамт нэг өрөөнд оруулж өгсөнд баярлалаа бурхан минь. Бид 2 ер нь нэг их ярилцахгүй зэрэгцэж өөр өөрийн нөүтбүүкэн дээрээ суугаал авбал босохгүй. Гэхдээ Кэй 4 сард байрнаас гарна гэсэн оронд нь ямар өгөр хужаа нь орж ирж дургүй хүрэх юм байгаан бол.. бүү мэд. Энэтхэг л биш шүү хэрвээ тэгвэл би яаж ч магадгүй нтр ха ха. Уул нь Энэтхэг хоол их таалагдаж байгаа ч гэсэн хүмүүст нь би маш дургүй болж байна.
Баабар хэлсэн байдаг ..." Ямар ч Монгол эр хүн өөрийгөө Хятад хүнээс илүү гэж итгэж явдаг" гэж .. үнэхээр үнэн юм шиг. Өөр дээрээ жишээ аваад бодход л би энд явж байгаа нэг хужаагаас юугаараа илүү гэдгээ сайн мэдэхгүй. Харахад яг л адилхан нүд ам, хамартай, 2гартай хохимой толгойтой хүн. тэгсэн мөртлөө ямар ч хужаа байсан " би энэнээс ямар ч байсан илүү" гэсэн нэг тийм далд дуу хоолой шивнээд байх шиг. Хаа газар Монголчууд андашгүй, Харц нь нэг л өөр....нэг тийм бардам бас тэгээд юмыг сонирхсон, тандсан харцтай...
Одооноос овоо орчиндо дасаад байдал өөр болж байна. Гэр орноо санах хямралын шинж тэмдэг ажиглагдсан зүйл алга. Хүний нутагт ирхээр хүнд ер нь бүх л юм хэрэг болдог юм байна. Сав суулга, халбага сэрээ, аяга таваг, хөнжил тэрбайтугай хумсны хайч хүртэл хэрэг болох юи гэж хэн санах билээ. Шинэ орчинд ирсэн байгаа болхоор бүх зүйл л гоё сайхан харагдаж байна. Мөнгөө ямар ч тооцоогүй үрээд байгаагаа гэнэт анзаарлаа. Өчигдөрөөс мөнгөө илүү тооцоолж хэрэглэж байхаар шийдэв. Амьдралд нарийн ширийн зүйл их байдаг ажээ. Гүүээ ядхад л нэг доллароор нэг лаазтай кола авч байхаар 50 цент нэмээд 2 литрийн кола юм уу цай авчиж болох юм байна гэдгыг ойлгож байх жишээтэй аягүй аж ахуйч болох юм байналдаа хэ хэ.
Гэхдээ л Монголд ээжийнхээ дэргэд үнэхээр жаргаж байжээ. 20 наслахад дотуур хувцаснаасаа өөр юм угааж үзээгүй байтал өнөөдөр хувцсаа угаалаа ... нохой хамартаа хүрэхээр усч гэж. Хоолыг гараараа хийдэг гэдгыг бас сайн ойлгодоггүй л байж. Зүгээр л хувцасаа тайлаад тавихад л угаачихсан байдаг... хичнээн оройтож ирсэн ч халуун хоолтой байдаг. юу ч болсон ард минь миний төлөө бүхнийг хийж чадах ээж минь, ах дүү нар минь байгаа гэж бодхоор бардам байдаг байсан бол энд бол тийм биш. Аливаа зүйлд өөрөө бүх хариуцлагаа үүрнэ гэдгээ ухамсарлаж байгаа учраас аль болох биеэ зөв авч явахыг хичээж байна.
Өчигдөр орой утсандаа нэгж хийгээд ээжтэйгээ ярисан. ээж урдаас уйлсан " гэр эзэнгүй юм шиг болчихлоо" гэсэн... сэтгэл санаа түр зуур үймэрсэн... Америк явхаа 1-2 жилээр хойшлуулдаг ч юм билүү гэж бодогдож байна. Хэзээ ч ирж байгаагүй салаа замын уулзварт амьдрал минь тулж ирээд байна. Өөрийн хүсэж мөрөөдөж байгаа зүйлдээ зорих .... хэрвээ ингэвэл хүн болж төрсөний хэрэгээ бага ч болов биелүүлэх хэрэг, гэхдээ миний төлөө амьдралаа зориулсан хүнийг, өөрийн гал голомтоо, ах дүүгээ, эмээгээ, найз нөхдөө, эх орноо орхиод явах нь зүйд нийцэх үү. Хэзээ ч төгс хариулт гэж байгаагүй... гэхдээ ямар ч байсан цаг хугацаа бүхнийг харуулах байлгүй дээ... өдөр өдрөөр санаа бодол өсж торниж байна. өчигдөрийн бодож байснаа өнөөдөр санахад тэр үеэс илүү ухаан суусан мэт санагдах....
Бурханы бэлэг гэлтэй бусдаас илүү хүний дотоод ертөнцийг мэдрэх мэдрэмж, дүгнэлт хийх логик сэтгэлгээ надад заяасан ч юм шиг.... Англи хэлний багш бүсгүйтэйгээ хэдэн хором ярилцав... та ямар үндэстэн бэ? гэсэн асуултанд минь ... Ээж маань хятад, аав маань европ.... " гэж хэлээд амьсгаагаа үл мэдэг цааш татаж санаа алдах, мөн эртний нэгэн таагүй түүхийг бодох шиг нүд харц буруулхад .... нэг европ нөхрийн зугаалж яваад "суулгасан цэцгын үр" болхыг төвөггүй олж мэдэж орхилоо... сүүлд нь яриан дундаа " би француудыг үзэн яддаг" гэж хэлсэн нь бүүр ч батлаад өглөө.... за энэ ч яахав.... Зовлон бүхэн ерөнхийдөө төстэй... гэхдээ хүн бүр өөр өөрийнхөөрөө л зовдог.... хүний зовлон хүнд хамаагүй.... за за өдрийн тэмдэглэлшүү юм өөртөө бичих гэсэн юугээд хадуураадч явчив бүүмэд...
кккк олцон
ReplyDeleteяагаад францчуудыг үзэн яддаг гэж... ??? нэгэнт л аав нь л мөн бол хичнээн муу хүн байгаад ч үзэн ядах хэрэггүй юм шиг...
ReplyDeleteанх удаа чиний иймэрхүү бичлэгийг уншиж үзлээ сонин юм байна.
бүрлэскю: юм гэдэг тэгээд бас их сонин шү дээ. Аливаа зүйлыг их оптимист байдлаар харах хүн байна гэтэл бас байнга тийм байх нь сэтгэцийн гажигаас ялаагүй байдалд ч оруул болно... үзэн ядий гэвэл үзэн ядах л хэрэг... гэхдээ үзэн ядалтаас сайн зүйл хэзээ ч үүсэхгүй байгааг олон хинуунаас үзлээ дээ хөөрхий гэж мэгээд хэ хэ
ReplyDelete