Sunday, March 27, 2011

Parfume: Story of murderer

Хүн төрөлхтөн үнэр болоод үнэртэн, ерөөс үнэрлэх мэдрэмжиндээ өнөөг хүртэл хэт бага анхаарж ирсэн мэт санагдана. Үнэхээр ч тийм, хүний таван мэдрэхүйгээс хамгийн бага судлагдаж мөн бас түүнд зориулагдан хамгийн цөөн зүйлс бүтээгдсэн мэдрэхүй  бол үнэрлэх...... тийм биш гэж үү та бүхэн бодоод үзээрэй. Энэхүү орхигдсон гайхамшигт мэдрэмж хичнээн чухал хийгээд басхүү ямархуу яруу гайхамшигтай болохыг энэхүү бүтээл өгүүлнэ.

Бүтээлийн эхлэлийг хөөвөл 1985 онд зохиогдсон, Германы зохиолч  Patrick Suskind -ын " Das Parfume Die Geschichte eines Morders" /Perfume: The story of a murderer/ хэмээх зохиолоор бүтээгджээ. Уг зохиол өөрөө маш алдартай сайн бүтээл учраас энэ кино мөн сайн бүтээл болохоос аргагүй хэмээн цөөнгүй мэргэжлийн кино шүүмжлэгчид үзсэн байна. 18 зууны үеийн Францын тухай өгүүлэх Герман зохиолчын бүтээл.

Киноны найруулагчаар Tom Tykwer /Run lola, run/ ажиллажээ. Германы алдар гуншин багатай даруухан найруулагч гэхэд энэ кинон дээр үнэхээр сайн ажиллаж чадсан. Кино 50 сая еврогын өртөгөөр бүтэж, буцаад 135 сая еврог эзэддээ авчиржээ.


Энэ түүх өдгөөгөөс 300 -аад жилийн тэртээх Парисын бохир заваан гудамжинд  нэгэн тартагтаа тулсан ядуу  загасчны гэргий төрж буйгаар эхэлнэ. Тэд хүүхэд байтугай өөрсдийгөө тэжээх тэнхэлгүй нөхөд  тул  дөнгөж төрсөн үрээ бодох санах зүйлгүйгээр муу усны нүхэнд шидэж орхидог. Түүнийг тэнэмэл жаалууд олох  үеэс эхлэн  Jean baptiste grenioulle хэмээх хүүгийн эмгэнэлт хувь тавилангийн эхлэл тавигдана.

Хар нялхаасаа орчлонгийн хатуу хүтүү бүхнийг үзэх боловч  түүний бурханы бэлэг гэлтэй үнэрлэх асар өндөр чадвар түүний цор ганц тайвширал  нь байв. Модонд дунд орж хэвтээд нилээн зайтай байх цөөрмийн нойтон чулууны үнэр, усан дотор байх мэлхийны түрсний үнэрийг тэр мэдэрж чаддаг байв. Мөн ямар ч зүйлсыг холисон байсан тэднийг нэг нэгээр нь алдалгүй ялгаж  хэлж чадах ба өөрөөсөө маш хол байгаа зүйлсыг ч үнэрлэж чаддаг гайхамшигтай чадвар түүнд байдаг байлаа. Хүүхэд насаа боолчлогдон өнгөрөөсны эцэст түүний чадвар дээд цэгтээ хүрж яг энэ үеэр тэрээр дэлхийн үнэртний эх өлгий болсон газар Францын урд хэсэгт орших Grasse хэмээх газарт байдаг гэдгыг дуулаад тэрхүү тамын газраас зугтааж орхино. Үүгээр түүний гайхамшигтай бас аймшигтай их аялалын үүд хаалга нээгдэнэ.  Тэнд очоод тэрээр нэр хүнд унасан үнэртэн бүтээгч Baldini хэмээх эрхэмийнд хар бор ажлыг нь хийх ажилд орно.

Түүний эзэн нь урьд нь хотдоо гайхан шагшигдсан мундаг үнэртэн зохиогч байсан хэдий ч насны эрхээр залуу үнэртэн зохион бүтээгчидэд шахагдан түүндээ ихэд гутрангуй байдгыг мэдэж орхино. Ингээд тэрээр нэг удаа түүнд өөрийнх нь алдагдсан нэр хүндийг эргүүлж олж өгж чадна гэдгээ хэлдэг ч Baldini түүнд итгэж ядна. Гэвч түүнд нэг боломжийг олгоно гол дүр маань ч  тэр боломжийг алдалгүй түүнийг алмаайруулж орхино. Ингээд тэрээр түүнд гайхалтай үнэртэнгүүдийг ар араас нь бүтээж өгсөөр байх боловч түүнд энэ бүхэн хангалтгүй  санагдсаар байв. Түүнд энэ ертөнц дээр цорын ганц байх гайхамшигтай хүн бүхэн ухаан санаагаа алдаж шунан дурлах тийм нэгэн үнэртэнг бүтээх жигтэй хүсэл буцалж эхэлнэ. Тийм үнэртэнг хийхэд ердийн нэг сарнайн дэлбээ хэтэрхий бага байлаа.... тэрээр хэрхэн яаж, юугаар тэрхүү гайхамшигт үнэртэнгээ хийхээ үл мэднэ. ийнхүү далд хүсэлдээ хөтлөгдсөн тэрээр нэг өдөр бүсгүй хүний биений төрөлх үнэр энэ дэлхийн хамгийн сайхан болохыг олж мэдрэн түүнд өдөрөөс өдөрт шунан тэмүүлэх болно.

 Үнэртэн хийх нь маш нарийн төвөгтэй, олон дараалалтай нягт нямбай ажиллагаа бас олон өөр төрлийн үнэрнүүдээс бүтдэг түвэгтэй ажил байлаа. Үнэртэн бүр дөрвөн өөр үнэрээс бүрдэх гурван хэсэг буюу 12 төрлийн үнэрээс бүтдэг ажээ. Нэгэн шөнө хавчиг нарийн харанхуй Парисын гудмаар гоо үзэсгэлэнтэй залуухан бүсгүй ганцаараа алхаж явна. түүнийг хэн нэгэн дагаад буйг бүсгүй зөн совингоороо мэдрэх авч түүнийг үл олж үзнэ. гэнэт түүний толгой руу хэн нэгэн мунаар цохиж ухаан алдуулж орхино. энэ бол мэдээж гол дүр болох мэлхий хэмээх хачин нэртэй гол дүрийн баатар маань байлаа. Тэрээр бүсгүй хүний үнэрийг биенээс нь салгаж авах технологийг бодож олсон байлаа.

Парисын харанхуй аймшигт шөнөөр өдөр алгасалгүй залуухан гоо үзэсгэлэнт бүсгүйчүүдийг хороох цуврал аллага гарж хот тэр чигээрээ үймэж эхлэв. хүн бүхэн орой үдшийн цагаар бүү хэл өдрөөр гэрээс гархаас эмээж айдаст автах болов. Гэвч аллага гарсаар л байх аж...
Түүнд дэлхийг байлдан дагуулах  гайхамшигт үнэртэнгээ хийхэд 12 үзэсгэлэнт  охид   хэрэгтэй байв... түүнд аль хэдийнээ 11 охидын  биенээс гаргаж авсан үнэртэн байвч....хотын хамгийн үзэсгэлэнт охин болох хотын дарга Richis -ын  охины /Laura/ үнэргүйгээр үүнийг хийх боломжгүй байв.


Хотын дарга эцэг хүний зөнгөөрөө  бас хэргийн байдалаас энэ бүхнийг гадарлаж охиноо аван хотоос алс бөглүү газар луу зугтаах боловч алуурчины гайхамшигт үнэрлэх чадвараас тэд үл зугтаж чадна. Үхэл тэдний үнэрээр алхам ч алдалгүй дагасаар байна. Хотын дарга охины хамтаар нэгэн дэн буудалд байхад нь Grenoiulle ирж охиныг авж яван түүний үнэрийг биенээс өөрийн бодож олсон эхлээд бүх биеийнх үсийг хусаж дараа нь  тосоор бүрхэн түүнээ хусаж аван  нэрж өчүүхэн бага болгож хуруу шилэнд багтаах аргаараа түүний үнэрийг салгаж орхино.  

Гэвч түүнийг энэ олон аймшигт аллагыг үйлдсэн гэдэг нь илэрж орхино. Цаазаа хүлээн шоронгийн өрөөнд суухдаа тэрээр өчүүхэн ч эмээхгүй тайван байлаа. түүнийг цаазар авах цаг ирж хотын төв талбайд тусгайлан бэлдсэн тавцан дээр авчирмагц тэрээр урьднаас бэлдсэн алчуурандаа өнөөх үнэртэнгээсээ өчүүхэн багыг шингээж салхины аясаар  дэрвүүлхэд хотын иргэд тэр чигээрээ ухаанаа алдан өөрийн эрхгүй хувцасаа тайлан хэн таарсан бүхэнтэйгээ хурьцал үйлдэж эхэлнэ. Тэр бүү хэл хотын хамгийн өндөр хэргэм бүхий ламтан хүртэл, хороогдсон охины аав хүртэл шүү...

 Гэвч үйл явдал дуусах болоогүй харин ч хамгийн хачирхалтай эхлэх гэж байна. Тэрээр өнөөх ужид самуурал дундаас холдон явна. Нар нилээн гудайхын хирд тэрээр ядуусын нэгэн гудманд ирсэн байв. Жихүүцмээр түүхийн эзэн маань гудамжны голд ирж зогсоод өнөөх үнэртэнгээ өөрийнхөө дээрээс асгаж орхих нь тэр... хорвоод хосгүй өнөөх үнэртэнгийн үнэрээр тэнд байсан хүн бүхэн түүн рүү тэмүүлэн шавна. Үймээн дунд юу болоод байгаа нь үл мэдэгдэнэ.... адын үнэрт ховсдуулсан хүмүүс Grenioulle -г зүгээр л идэж орхисон байх нь тэр.....түүний багахан хувцасны хэлтэрхий гудамжинд үлдэж хүн, морины хөлд үрэгдэн алга болно....  ингэж энэ аймшигт дотор жихүүцэм  харанхуй  түүх өндөрлөнө.

За тэгээд энэ киног маш олон үзсэн боловч ойрын үед үзээгүй тул зарим нэг нарийн ширийн зүйлыг андуурсан тал байж магадгүй. хэрвээ үзээгүй бол заавал олж үзээрэй гэж зөвлөх байна.








5 comments:

  1. bi saehan rnr kinog france heleer uzsiin bna.Daanch oilgoogvi gej shaahgvi yu kkkkkkkkk

    ReplyDelete
  2. bi yostoi butneer ni uzej baigaaguin bna. uzsiim shig l bolchlooshd. goy kino baisan baijee

    ReplyDelete
  3. Мишаа: тэгээд үзсымуу...*аагаад байгаамуу LOL
    Citrus: Бүтнээр нь яг нэг сууж байгаад үзээд үзэрэй... зэвүүн гоё киношд

    ReplyDelete
  4. uzseen uzsen,Helii ni sain oilgoogiee

    ReplyDelete
  5. nice blog..
    tsagaanaa yum baih gej bodool yavlaashd.. :P

    ReplyDelete