13 цагын урт удаан, хүнд нислэгын дараа арай гэж зорьсон газраа ирлээ. Ирэхээс өмнө олон хүмүүс л анхааруулж байсан.
Үнэхээр аймшигтай халуун юм гээч... яг саунад байгаа мэт.... халуун бас
чийглэг. Мэдээж нисэх буудал нь хотын төвөөс нилээд зайтай, онгоц нилээн
хоцорсон тул тосож авах хүн маань аль
хэдийн ирсэн байлаа.
Явах замдаа яагаад энэ орныг Азийн бар гэх болсныг ямар ч тайлбаргүйгээр
тайлбарлаад өгөх шиг боллоо. Урьд өмнө нь Москва, Бээжин гэх мэт өндөр
хөгжилтэй орны нийслэлээр очиж үзэж байсан хэдий ч ингэж их улс орны хөгжлийг
биширж байсангүй. Үйл явдлын дараалалдаа орьё.
Замаараа юуны түрүүнд Синга дугаартай болох хэрэгтэй гэж зөвлөсөн тул Синга
дугаар авахаар нэгэн мухлагын гадаа зогслоо. Захын мухлагт л шууд дугаар зарчих
юм , сим карт гаргаж ирээд л “ямар дугаар авах вэ дугаараа сонго” гэлээ. Энд “Seven
eleven” гэдэг хүнсний мухлагын
сүлжээ их өргөн тархсан бололтой юм. Манайхаар бол "Миний дэлгүүр" юм уу даа, сүүлд
тодруулахнээ Franchising дэлгүүрын сүлжээ юм билээ. Дэлгүүр орсных юмны үнэ харж л байлаа. Ер бол
өртөг их өндөр юм, нэг том цэвэр ус 2$, хайрцаг тамхи 10-15$, шил пиво 5-15$, лаазтай кола 1$ гэх мэтчилэн...
Тэндээсээ гараад
цуг ирсэн эгчийгээ байранд хүргэж өгхөөр очлоо. Их сайхан цэвэрхэн яг л албан
байгуулллага шиг газар байлаа. Хэд гурван охидууд холхилдоод, үүдэнд нь reception суучихсан шил толь болсон байрныхаа голд
маш том модтой тийм газар байлаа. Үнийн хувьд ч гайгүй юм... гайгүй өрөөнд нэг
хүнтэй хуваагаад 500$ -оор
байчих боломжтой. Энэ бүхнийг хараад ер
бол сэтгэгдэл маш өндөр байснаа нуух юун...
Тэндээс шууд миний байрлах оюутны байр луу явлаа. Бас л
улс орны хөгжин цэцэглэлт харж баясан явсаар л ирэв. Манай байр эхний үзсэн
байрнаас хамаагүй тохижилт муутай юм, тэгээд бас хамаагүй илүү үнэтэй... гол нь
миний сургуульд ойр бас хотын төвдөө ордог газар юм байх... тэгээд нислэг
нилээн хожимдоод оройтож ирсэн тул reception аль хэдийн харьсан байлаа... нэг махлаг энэтхэг
хүүхэн тосж авав. Тэгээд юу ч гэсэн нэг өрөөнд оруулаад өгье, өглөө гэрээ
контрактаа хийнэ биз дээ... гэж хэлээд гурван энэтхэг байрлах 4 хүний Quartet
гэх өрөөнд оруулав /эдний нэршил нь
их өөр юм. Оюутны байраа hostel гэнэ, 2 хүний өрөөг double, 4 хүний өрөөг Quartet гэнэ....
Кэмбриджийн толь дээрээс хартал quartet гэж 4 хүн нийлж дуулах, эсвэл 4хүн нийлж юм хийхыг хэлнэ гэсэн байлаа /.
Гэтэл бүх зүйл эндэхийн гял цал байдал шигээ байсангүй... Энэтхэгчүүдийн
төрөлхийн нэг тийм эхүүн үнэрийг мэдэх хүмүүс нь мэдэх байлгүй... бас дээрээс
нь их эмх замбараа маш муутай, ширээн доор нь бохир дотуур хувцас, хаалганы
бариулд нуль хир болсон өмд өлгөөстэй, бас болоогүй нэг нь матрасны
гадуур хийсэн даавуун дээр шууд даавуу нөмрөөд унтдаг, бүгдээрээ ороо хураалгүй
базаад нэг буланд нь хаясан байв. Энэ нөхцөл байдал надад маш хүнд санагдлаа. “Ээ ...
бурхан минь аварч өршөө.. хагас жил шүү дээ... би яаж?.” гэсэн бодол л орж ирлээ.
Энэ бүхэн надад маш хүн цохилт болж тэрхэн зуур
сэтгэлээр унаад амжлаа. Тэр шөнөдөө 9
цагын нислэг,найз нөхөдийн бараг долоо хоногын үдэлтэнд маш их ядарж байсан боловч шууд унтаж унтаж чадсангүй. Энэ байдлаас хэрхэн гарах
аргаа бодож гарлаа... эмээ, ээжтэйгээ өссөн хирэндээ цэвэрч нямбай, авгай шиг яхир зантай, маш их сэжигч
хүнд энэ бүхэн яавч тохирох нөхцөл биш гэдэг бол нэгэнт тодорхой. Ингэж тэгэж,
ийм тийм зүйл толгойд эргэлдсээр нам унтаж орхиж.
Өглөө босоод ирэхэд сэтгэл
санааны болон бие бялдарын байдал хамаагүй дээрдсэн байлаа. Шуудхан л байрны ЗБ
руу яваад орчихлоо. Энэтхэг бүсгүй байлаа... Hi, му name is…. I’m a new student from Mongolia
and I want change my room is that possible
гээл зөв буруу хэлж орхитол Whaaaat…
уул нь нилээн цэвэр дуудлагатай ярихыг хичээсэн юмсан...
ахиад хэллээ ... гэтэл урдаас ...” Yeah that’s possible ... #*$&$#..... (&$%@*)_ .... $.%.,”₮.% .... okey” гэсэн хариу авлаа. Би чинь уул нь TOEFL-д өндөр оноо авах
зорилготой ирсэн л хүн юмсан. Энэ энэтхэг
хүүхэн бид 2-ын хэн нь ч буруугүй хэ хэ. Эдний аялга нь үнэхээр өөр бас ойлгоход хэцүү
юм. Гэхдээ ямар ч байсан зөвшөөрсөн
хариу сонсож чадлаа. Энэ л гол шүү дээ... сонголтуудаа харлаа. 2 хүнтэй өрөө
700$ , 4 хүнтэй /энэтхэгтэй.../
өрөө 500$. Одоо бүх шийдвэрийг өөрөө л гаргах хэрэгтэй. 4сар*200$=800$ гэхдээ
дүүржээ... 2 хүний өрөөнд орхоор шийдлээ. Өрөөгөө үзлээ... Хөргөлтийн
системтэй, хувцасны шүүгээ давхар ор /одоохондоо дээр нь унтаж байгаа, гэхдээ
яваандаа солье гэж гуйнаа./ хичээл хийх ширээтэй... хамтран амьдарагчынхаа эд
зүйлсыг харлаа, ширээ нь маш эмх цэгцтэй, хувцасны шүүгээ нь бас таалагдлаа... болж байна. Намайг өрөө үзэж
байх үед 12 цагын орчим байсан тул өрөө
эзгүй байлаа. Ямар хүн байдаг вэ гэтэл ... индонези гэнэ... үгүй ээ яахав болж
л байна, энэтхэгүүдээс л лав дээр
байлгүй гэж бодлоо уухайн тас Энэтхэгүүдийн өрөөнөөс цүнхээ чирээд авчирж
тавиад сургуулиас дуудсан тул эргэж гараад сургууль дээрээ очоод гэрээгээ
хийгээд сургуультайгаа хальт танилцчихаад байрныхаа хүүхдүүдээс тархаараа
дагуулаад явхыг гуйлаа. Мэдээж энд хүн бүхэн маш эелдэг тул зөвшөөрлөө. Тэдний хичээл
тарах хүртэл цаг гаран дутуу тул тэр хооронд ходоодоо баярлуулахаар шийдэв.
Замд
KFC харагдсан тул
баримжаагаар яваад л байтал тал нутагт амьдардаг хүнийхээ хувьд зүг чигийн
баримжаа бас байна төөрөлгүй хүрээд ирлээ.
Хичээл тархад нь эргээд сургууль дээрээ иртэл намайг хүлээж байлаа. Ингээд
л байрандаа эргэж ирээд нэт ухаж байтал хамтран амьдрагч залуу маань ирлээ
цэвэрхэн цагаан царайтай, дунд зэргийн нуруутай нүдэнд дулаахан залуу байлаа. 2
найзынхаа хамт орж ирчихээд гараад явчихав...нэг ярвайсан хужаа байх вий гэж
дургүй хүрж байсан тул баяртай байлаа. Гэтэл
төд удалгүй эргэж орж ирээд Are you free now, I want meet you my friends
гэнэ ...би эелдэгээр Of course yeah ... Гэтэл индонези залуу маань Япон болж таарав,
нөгөө 2 найз нь солонгос болж таарав. Хэсэг юм яриж суув. Тэгээд би интернэтийн
бараа хараагүй удсан байсан тул явах хэрэгтэй байгаагаа ойлгуулаад эргээд
өрөөндөө орж ирснээр миний сингапурт ирсны 2 дахь өдөр өндөрлөсөн юм даа
enetheguud haluun orond bsaar bgaad aris ni umhiirchdiin yum shig bilee shde kkke.
ReplyDeleteHolsnii bulchirhai haluund ajillasaar bgaad tiim nevshirsen unertei bolchdiin gesen,Gehdee hun bur adilgviee.
and surlagand chini amjilt ;-)
Халуунаас бишээ ер нь заваан байхгүй юу.... энэ халуун газар үхэх гэж байхад эр эмгүй ерөөсөө усанд орж харагддагүйн.
ReplyDeleteдинэгтээчээ динэгээ, чи яаж усанд орхыг нь хархын.... хахаха.
ReplyDeleteнаагуур чинь тэгээд блоггэрууд юу хийжаахын. чи блоггеруудтай нь уулзалт жомбоорэй эдр зохион байгуулаач хэл чинь эрс сайжрина даа эдр
бүрлэскүе: за би чамайг хэн гэдгыг таая...ммммм... анир -аар эхлээд гүй -гээр төгсдзөг хүн мөн үү ... би хаашааен тийм блогоор өвчилсөн хүн үү хаа сайгүй блогчид хайгаал явжийдаг айн хэ хэ....
ReplyDeleteЁстой сонин блог байна.
ReplyDeleteАнх зочилж байна.
Амжилт хүсье.
Цагаан аа.
ари: уул нь "их сайхан блог байна" гэдиймшдээ зүгээр нормальны хүн бол... энэ яг юмтай ... яах вээ чи ахтайгаэ нэг таарнаа гайгүй ... чиний амжилтаар би яадын... өөрөө ав надаа хэрэггүй баярлалаа нтр хэ хэ...
ReplyDelete