Sunday, December 19, 2010

Дэлхийн шилдэг найруулагчид цуврал: Robert Rodriguez- ″Нэг хүний кино баг″

Тэр бол өдгөө цагын хамгийн авьяаслаг "универсальный" найруулагчдын нэг юм. Өөрөө киногоо найруулна, Хөгжимөө бичнэ, Зохиолоо бичнэ, Зургаа авна, эцэст нь продьюсерлэнэ. Ер нь бол кино хийнэ гэдэг нь өөрөө маш том ажил бөгөөд ихэнхи найруулагчид хажуудаа давхар найруулагчдын маш том баг ажилуулдаг. Зураг авалт хариуцсан, Кино зохиол хариуцсан, Жүжигчидтэй ажилдаг гэх мэт.... гэтэл мань хүний хувьд бүх зүйл  "эсрэгээрээ". Бүх зүйлыг өөрөө гэсэн уриатай. Энэ түүний гаргах гэсэн санаа олон хүний гар дамжиж юу нь мэдэгдэхгүй болддогүй давуу талыг түүнд олгодог.  Үүнээс нь үүдэн түүнийг "Нэг хүний кино баг" гэж хочилох болжээ. 


Роберт Родригез1968 оны 6 сарын 20 нд Америкийн нэгдсэн улсын Тэхас мужын Сан Антониод сувилагч, болон худалдагч хоёрт хүү болон мэндэлжээ. Түүнийг долоон настай байхад аав нь приставка, камерны хамтаар гэртээ худалдаж авснаар ирээдүйн "Нэг хүний кино баг"-ын маань кино урлагт татагдах "үүд хаалга" нээгдсэн гэдэг.





Түүний хамгийн анхны бүтээл болох (ер нь бол 2дох нь эхнийх нь  өөрөөс нь өөр хүн үзсэн юм уу үгүй юмуу бүү мэд .... ) El mariachi (1992он) хэмээх киногоо ердөө л 7000$ өртөгтэйгээр хийж байсан бөгөөд энэ мөнгөнийхөө ихэнхи хэсгийг  эмнэлгийн судалгаа шинжилгээнд оролцож олж байсан байх юм. Энэхүү богино хэмжээний 16 миллиметрийн хальсан дээрхи киногоо хийснээрээ тэрээр "Кино акул" -уудын хараанд өртөж эхлэжээ.




Хожим энэ тухайгаа "Rebel without crew" хэмээх дурсамж номондоо дурьдсан байдаг.  Энэ кино нь түүнийг кино урлагт илэрхийлдэг уг киноны дараагын ангиуд болох "Desperado" болон "Once upon a time in Mexico" хэмээх гайхамшигт бүтээлүүд төрөх үндэс суурь нь болж өгжээ. Энэхүү гурван киног цугт нь  Mexico trilogy гэж нэрлэдэг. Энэ гурван цуврал бол үнэндээ түүнийг алдартай болгосон, Мексик улсыг дэлхийд сурталчилсан бүтээл юм. Мексик зан заншил, үндэстний онцлог шинжүүд гүнзгий туссан байдаг.



Түүний кинонууд ихэнхидээ адал явдалт гэсэн ангилалд багтах бөгөөд үнэхээр ч тийм байж чаддаг. Маш их цус болон алаан хядаан, хүчирхийлэл, садар самууныг "харамгүй"  үзүүлдэг  нь шүүмжлэгчдийн зүгээс ямагт түүнд шүүмжлэл дагуулсаар ирсэн боловч үзэгчид хэдэн саяаараа үзсээр л байна. Үүний учир нь буудалцаан, алаан хядаан үзүүлдэг ч гэсэн түүний кинонд  энэ бүхэн бодитой байдаг жишээ нь: хэн нэгэн  дайсандаа буу тулгачаад юм ярьсаар байгаал буугаа алдаад өөрөө алуулахгүй... яах бол гэж бодохоос чинь өмнө л буудна гэж мэд. Эсвэл арай ч ингэхгүй байлгүй дээ гэж бодоход чинь яг "тэгж" байх болно. Түүний киноны дүрүүд 2 нүдээ сохлуулсан ч байлдсаар л байдаг.... Чононд амьдаараа идүүлж байхдаа инээж байдаг... Хүчилд уусан алга болж байхдаа үнсэлцэж байдаг....  Нэг үгээр бол тэр ямагт сэтгэлгээний баригдмал хэм хэмжээг давсан шийдлүүдийг эрэлхийлж бас түүнийгээ үзүүлж чаддаг.

Тэрээр хэзээд шинийг сэтгэдгээрээ алдартай бөгөөд түүний бүтээлүүд маш хурц өрнөлтэй, хурдан үйл явдалтай, харгис хэцгий  шийдэлтэй байдгаараа бусдаас ялгардаг. Sin city 2005 онд гарсан даруйдаа Boom  болж байлаа.  Гэвч түүнийг Күэнтин Тарантинотой "төстэй арга барилтай" эсвэл "түүнийг хуулдаг" гэж хүмүүс ярьдаг.. адилхан зүйл байдаг нь үнэн....  Энэ 2 бол найзууд бөгөөд тус бүрнээ Дэлхийд хүлээн зөвшөөрөгдсөн хүмүүс...нэг нэгныхээ кинонд тоглодог, хөгжмийг бичдэг, цуг кино найруулсан....

энэ найруулагчын Mexico trilogy, Sin city, Planet terror зэрэг кинонуудыг үзэх хэрэгтэй гэж зөвлөмөөр байна. Бусад нь ч ихэнхидээ "мөнгөны" буюу Boxoffice - зориулагдсан кинонууд байгаа. Spy kids - ын цувралууд, лава охин ба ямар ямар юм.... Хүсэл биелүүлдэг чулууны яасан ийсэн адал явдал ч билээ нэг тийм кинонууд бий. Хүн юм чинь мөнгө хэрэгтэй байлгүй л яахав.
Роберт бол жирийн нэгэн Сургуулийн хөлбөмбөгийн тэмцээний бичлэг хийдэг хүүгээс дэлхийд нэр алдараа цуурайтуулсан найруулагч болох хүртэл замыг зөвхөн өөрийн хүчээрээ хэрхэн туулж  болохыг харуулж чадсан шилдэг найруулагчдын нэг яахын аргагүй мөн билээ.  Удахгүй түүний бас нэгэн триллер болох Machete та бүхэнд хүрж ахин нэг удаа "алмайруулах"  болно.












1 comment:

  1. bi ter mexico g uzsen unen sonin gaihaltai kino bsan.Buudaal buudaal he he

    ReplyDelete