Sunday, December 19, 2010

Ironman 2


Өчигдөр кино гашраагчидын  ээлжит цугларалтаар энэхүү киног үзэж сонирхлоо. Угаас кино урлаг ямар түвшинд хүрснийг та бүхэн надаар хэлүүлэлтгүй мэдэх буй заа.  Hollywood- ээлжит нэгэн  хүч чадлаа гайхуулсан бүтээл. Зохиол болон өгүүлэмж, хүнд хүргэх гэсэн санаа зэрэг бол үнэхээр сайн болж байна. Эхний үед   Комиксоос сэдэвлэсэн кинонуудад үзэгчид хүүхдийн, уран зөгнөлт гэсэн ангилалд оруулж таагүй ханддаг байсан боловч сүүлийн үед энэ төрлийн кинонууд бүх талаараа  үнэхээр сайжирж байгаа тул энэ төрлийн бүтээлийг хүсэн хүлээдэг хүмүүс маш их болжээ. Dark knight хэмээх  кино ерөнхийдөө  энэ төрлийн нэгэн босгыг тогтоосон бөгөөд харин бусад нь түүнийг давахгүй ч дутахгүй байх хэмжээнд байхаар мэрийх болж.


За энэ бол дайсны талын нөхөр байгаа юм. Гэхдээ бас дайсан гэхэд хэцүү алдагдсан нэр хүнд, эцгийнхээ өш хонзонг авахаар яваа нэгэн Орос эр. Англиар асар аялгатай ярих ба арай л хэтрүүлсэн мэт.  Надад  яагаад ч юм дайсан гэж харагдахгүй байсан. Хүн хүндээ араатан буюу эсвэл хүчтэй нь хүчгүйгээ барьдаг хүний ёсийг эсэргүүцэх нэгэн хүчин мэт. Энэхүү дүр Dark Knight -ын Joker -той утга санааны хувьд их л адилхан санагдсан. Mickey Rourke  ч нилээн хөгширч дээ... гэхдээ энэ дүрд гайхалтай сайн тохирсон.


Scarlet Johansson -ыг ийм секси имиж бүтээнэ чадна гэж бодсонгүй. Старкын үйлдвэрт нууцаар ажиллаж буй  Agent бүсгүйн дүр. Зодолдоно гэж зүгээр Breakdance. Acrobatic. Ballet 3-ыг хослуулчих бололтой юм билээ.
Tony Stark түүнийг анх хараад:
-I want one / Би нэг ийм юмтай болмоор байна..../ гэж хэлдэг юм.....        
Харин би:
- Yeaahhhh man... I want two ... гэж хэлмээр байна хэ хэ
.
Мартсанаас манай хүн дөрвөн *хослолтой* болчиж, техник технологи нь ч илт сайжирчихаж *Төмөр хүн* түүнд өгөөжөө өгсөн бололтой. Гэхдээ биеийн байдал тийм сайнгүй учир нь цээжиндээ бичил цөмийн реактортой /миний ойлгосноор/ хүнд чэн нөгөө цацраг туяа энэ тэр нь муу нөлөө үзүүлэлгүй хаачих вэ дээ. Гэхдээ эцсийн эцэст тэр асуудлаа шийдэж чадна.


Шинэ анги дээр Colonel / Хурандаа / маань Төмөр хүний хамтрагч болно. Tony- ын Төмөр хүнд алган дахь гэрэлнээс нь өөр онцын зэвсэг байхгүй бол харин туслахд нь бол  бөөн  том том буу зэвсэг..... бас түүнд нэг Супер зэвсэг байдаг нь *Ex-Wife* /Салсан эхнэр/ хэмээх зэвсэг юм. Тэрхүү зэвсэгний супер хүч чадлыг та өөрөө кинон дээрээс үзээрэй....



Нэгдүгээр анги дээрхи Terrence Howard / Colonel/ 2-р анги дээр нилээн тураад, харлаад, намхарчиж хэ хэ...
Төмөр хүний 2-р ангид тоглох гэж тэр үнэхээр хүч хөдөлмөрөө шавхсан бололтой.... 

Эцэст нь хэлэхэд Төмөр хүн-3 гэж гарах нь нэгэнт тодорхой болсон.... учир юу гэвэл .... энэ нөхөр амьд үлдчихэж байгаа юм. Тэр бол хорон санаатай, маш их хөрөнгөтэй, тэгээд гол нь Төмөр хүнийг үзэн яддаг. Тэгэхээр юу гэсэн үг вэ.... адал явдал төгсөх болоогүй гэсэн үг.... Энэнээс илүү зүйл бичвэл эрхэм уншигч таныг энэхүү кинотой учран золгохын цагт сонирхолгүй болгох вий гэсэндээ энэ хүргээд өндөрлөе.  Энэ зуны таны заавал үзэх ёстой кинонуудын нэг бол яахын аргагүй *Төмөр Хүн* юм.... Enjoy it

5 comments:

  1. 3dugaar angi ni garhaar bolson bnlee

    ReplyDelete
  2. oooooooooooo cool ;-)
    Nadad taalagdddiin.bas Resident evil

    ReplyDelete
  3. өнөөдөр Resident evil-ын дараагын ангийн зураг авали яг өнөөдөр эхэлж байгаа....

    ReplyDelete
  4. Уучлаарай юу гэхээр өөрөө андуурсан уу, мэдсэнгүй юу эсвэл албаар ингэсэн үү бүү мэд. Terrence Howard нь 1-р анги дээр тоглоод 2-р анги дээр татгалзсан учраас түүний оронд Don Cheadle-ийг тоглуулсан юм.

    ReplyDelete
  5. мазаалай: өө тийм байна ш дээ би ёстой анзаараагүй юм байна шүү....

    1. Би Terrence Howard -ын фен бөгөөд түүний тухай чамгүй мэднэ.... тэхээр "мэдсэнгүй юу..." гэдэг биш болж таарлаа.
    2. Миний хараа маш сайн...шил зүүдэггүй... тиймээс "андуурсан уу" гэдэг бас биш боллоо...

    тэхээр хамгийн сүүлийн хувилбар л зөв болж таархана дээ..../хошин шогийн мэдрэмж чинь хаачаа вэ залуу /

    ReplyDelete