
Эхний анги нь гарахад охидууд гол дүрийн хоёр залуугын царай зүс, бие хааг нь гайхан биширч магтаад л сүйд болж байлаа. Хоёрдугаар анги нь гарахад бараг л энэ киноны дараагийн ангийг үзэх гэж амьдарч байна ухааны юм ярьцгаах болов.....
Уул нь би иймэрхүү хоёр залуу нэг хүүхэнд дурладаг уламжлалт кинонд тийм ч дуртай биш боловч яалтчгүй үзэх кинонуудын нэг мөн гэж үзэхэд хүмүүсийн дунд үүссэн "шум" хүргэв.
Ингээд гэртээ эхний 2 ангийг нь үзэж аваад 3-р ангийг нээлтээ хийсэн даруй Өргөөд очиж үзлээ. Нэт ухаж киноны талаар сонирхлоо. Стефэни Мэйерийн дөрөмсөн романаас сэдэвлэн бүтээсэн кино ажээ. Ном нь гарсан цагаасаа хойш 100 сая гаруй хувь борлогдсоноос харахад үнэхээр сайн бүтээл болов уу гэж бодогдоно. Энэхүү киноны толгой эргэм амжилт сайн зохиолтой нь холбоотой болов уу ямар ч насны, ямар ч насны хүний сонирхлыг бүрэн татаж чадахуйц бүтээл бололтой.
Үйл явдлын гол утга зангилаа нь асуултууд нь:
№1-т Изабелла " Белла" хүн хэвээр үлдэх үү, цус сорогч болж хайртдаа үнэнчээ харуулах уу
№2-т Жейкоб Беллагын хайр сэтгэлийг өөр лүүгээ эргүүлж чадах уу, үгүй юу
гэсэн 2 асуултыг тойрон киноны үйл явдал өрнөнө. Хамгийн гол зангилаа хүмүүсийн хүлээлтийг үүсгэсэн, уг киноны амин сүнс болсон үйл явдал бол дээрхи 2 юм.

Мөн киноны бас нэгэн сэтгэл татах зүйл нь Жейкобын үнэнч хайр сэтгэл ба хайрынхаа төлөө хэрхэн тэмцэж байгаа нь хүмүүсийн сэтгэл зүрхийг хөдөлгөх нэгэн хөг байлаа.... Түүнээс илүү хэн ч Беллаг хайрлаж чадахгүй мэт ... мөн өөрөө ч тэгэж бодох .... гэтэл харин Белла эцэс төгсгөлгүй эргэлзээ тээнэгэлзээ дундаа хөвсөөр л ....
Хоёулаа л өв тэгш хүчирхэг залуус мөн түүний төлөө нэг ч хором эргэлзэхгүйгээр амиа өгөхөд бэлэн ... үнэхээр хэцүү сонголт... Жейкобт хайртай.... Эдвардад түүнээс ч илүү хайртай гээд байгаа .... үнэхээр хүнд сонголт ....
Эдвардын хувьд хэт бардам хүйтэн хөндий зантай мэт боловч бүх тохиолдолд хайрынхаа өмнө бууж өгөх нь үнэхээр сэтгэл уярмаар.... үхэшгүй мөнхийн, асар их хүчтэй эр хүн эгэл жирийн нэгэн бүсгүйн өмнө бүх л талаараа сөхрөх нь үнэхээр л хайрын хүч гэлтэй.....
Киноны хувьд миний мэдэх хамгийн ээдрээтэй хайрын түүхийг өгүүлсэн бүтээл .....хэрвээ Эдвард "Вампир" байгаагүй бол, Жейкоб "Хүн чоно" байгаагүй бол энэ түүх бидний эргэн тойронд байдаг эгэл жирийн хайр дурлалын асуудлуудаас ялгарах зүйл нэгээхэн ч үгүй байх байлаа......гэхдээ цаанаа л нэг хүний сэтгэл татах увидастай бүтээл болжээ...гэвч хийцийнх нь хувьд зохиолыг нь уншсан хүмүүсээс шүүмжлэл ирж байсан... мэдээж зузаан гэгчийн романийг цаг хагасын дэлгэцийн бүтээл болгочихоор яаж л тэр бүхэн багтах билээ дээ... Мөн одооны үзэгчид нарийн ширийн зүйл гэхээсээ илүү гадаад хийцэн дэх гял цал зүйлүүд буюу зодоон, буудалцаан, дэлбэрэлтэнд л сэтгэл нь хөдөлдөг болсон тул тулаантай хэсгүүд нилээдгүй байгаа арга ч үгүй биз....
Миний сэтгэлд энэ киноны утга санаа болох хайр гэж юу болохыг хэрхэн харуулсан нь ихэд сэтгэгдэл төрүүлсэн... үнэхээр гайхалтай ер бусын нэгэн хайрын түүх.
Наргиа болгоод нэг зүйл хэлэхэд энэ киног амжилт олоход хүргэсэн бас нэгэн хүчин зүйл бол Жейкобын булчинлаг нүцгэн бакь бие, Эдвардын Англи маягын царайд дурласан охид ихэд нөлөөлсөн болов уу ......гэхдээ эрчүүдийн хувьд бол үнэхээр гомдоосон билээ.... Беллагын дүрд тэгэж хүн амьтан үхэн хатан дурлаад байхаар бүсгүй тоглоогүй билээ ...ядаж Меган Фокс байж болоогүй л юм байхдаа ...
No comments:
Post a Comment