Sunday, December 19, 2010

Өднүүд...

Найруулагч Филлип Кауфманы 2000 оны бүтээл “Өднүүд” хэмээх бүтээлд Францын хувьсгальч, зохиолч Маркиз дэ Садын тухай өгүүлнэ. Киноны үйл явдал 18 р зуунд Напелеоны үеийн Франц оронд сэтгэл мэдрэлийн эмнэлэгт өрнөнө. Чарантоны онц хүнд сэтгэцийн эмгэгтэнгүүдийн эмнэлэгт язгууртан гаралт маркиз дэ садийг цаг үеийн бурангуй байдалаас үүдэн хорьсноор эхэлдэг. Сад үнэхээрч цаг үе нь хүлээж авхааргүй эротик тэр дундаа гаж гэмээр зохиолууд бичдэг байснаас нийгэмд буруу үлгэр дуурайл болно гэж үзэж түүнийг энд хорьсон хэрэг байв .

Үнэхээр ч түүний зохиолууд тухайн үеийн сэтгэлгээний хязгаарыг хэт давсан сэксийг маш илэн далангуй, харгис хэрцгий, санаанд оромгүй байдлаар үзүүлдэг байв. Түүнийг эмнэлэг нэртэй шоронд хорьсон хэдий ч тэрээр үйлчлэгч бүсгүй Мэддилинтэй хуйвалдан зохиолоо хэвлүүлсээр байдаг. Зохиолоо хэрхэн хэвлүүлж цаасан дээр буулгаж ном болгож байгаа киноны гол амин сүнс нь болдог.

Эхэндээ түүний язгууртан цол хэргэмийг хүндэтгэн үзэж түүнд бүх зүйлыг зөвшөөрдөг бөгөөд тэрээр гэртээ байгаатай адил тохилог байдаг байв. Харин тэгтэл түүний зохиол бүтээлээ туурвиад зогсохгүй хэвлүүлж байгааг эмнэлгийнхэн мэдсэнээр түүний бүх тавилга болон цаас, өдөн үзэг зэргийг хураан авдаг. Ингэснээрээ түүнийг хорьж чадна гэж бодож байсан боловч тэд буруу бодсон байлаа. Тэрээр зохиолуудаа хувцсан дээрээ бичин үйлчлэгч бүсгүй мэдиллинд угаалгахаар өгч харин мэддиллин түүнийг нь сэм хэвлэлийн газар аваачиж өгдөг байв. Энэ маягаар хэсэг хугацаа өнгөрнө гэвч удалгүй тэрээр эмч санваартан Колмэрт ахин баригдана.


Санваартан энэ удаад түүнийг өрөөнд нь нүв нүцгэлэн эхээс төрсөнөөр нь үлдээдэг. Гэвч номхоршгүй Сад зохиолуудаа хана тааз ер юм бичиж болох бүхэн дээр цус, үрийн шингэн, нус цэр гээд бичиж болох бүхнээрээ бичсээр л байдаг. Энэ хэсэг нь уран бүтээлчийн авьяас онгодыг зогсоох аргагүй гэсэн билэг тэмдэгийн чанартай мэт санагддаг.

Гэвч түүний энэ дийлдэшгүй байдалд хор шар нь буцалсан санваартан түүнийг номхотгох хувцастайгаар гянданд хорьж орхидог энэ үед арга мухардсан Сад үйлчлэгч бүсгүйд хэд хэдэн өрөөны галзуучуудаар дамжуулан өөрийн зохиолоо хэлж өгөн нийтлүүлэхийг оролдох үед шоронд үймээн гарна. Энэ үеэр мэдиллин бүсгүй алагддаг. Мэдиллинд санваартан колмэр сэтгэлтэй байсан нь түүнд хүнд цохилт болж энэ бүхэнд зөвхөн Садыг буруутай гэж үзэн түүнийг газар доорхи нүхэн гянданд хорьдог.

Чийгтэй, харанхуй, хүйтэн газарт хоригдсон Садын биеийн байдал маш хурдан муудаж эхэлнэ. Нэгэн удаа биеийн байдал маш муу болсон үед нь түүн дээр санваартан орж ирэн түүнийг загалмайлахад Сад түүнийг нь нь залгиж өөрийгөө хороосноор киноны үйл явдал төгсөнө. Энэхүү кино нь 3 удаагын оскарын шагнал хүртсэн юм.

No comments:

Post a Comment