Монголын кино урлагын нэгэн сод бүтээл бол яахын аргагүй "БИ ЧАМД ХАЙРТАЙ" хэмээх энэхүү кино юм. Дэндүү энгийн сэдэвтэй мэт боловч цаагуураа хүний сэтгэлийн хамгийн нарийн утсан дээр тоглогддог хөгжим адил санагддаг. Би гарах бүрд нь алгасалгүй бүр нүд цавчилгүй үздэг. Энэ киноноос бидэнд сурах, ухаарах зүйл их бий.
Би "Би чамд хайртай" -г үзэх бүрдээ би нэг зүйлыг боддог. Хэрвээ Үрлээ тухайн үедээ баян айлын ганган жаал Баярааг биш эгэл жирийн өөрт нь хайртай Дэлгэрийг сонгосон бол тэр хоёрын ирээдүйн амьдрал хичнээн сайхан байх байсан бол....гэж. Хүнд "хүн" сэтгэлтэй хүн л хэрэгтэй....

Тухайн үедээ залууст амьдралын мөн чанар юу болох, хайр дурлал гээч хир хүчтэй болоод үнэтэй мөн хувь тавилангаар тоглох дуртай гэдгийг, хүчтэний өмнө хүчгүй нь буруутай байдагийг, өнгө мөнгөнд дурлах нь юунд хүргэдгыг ухааруулсан бүтээл билээ. Үе үеийн сор дэлгэцийн бүтээлүүд нь тухайн үеийн нийгмийн хөгжил, цаг үеийн байдлыг тольдон гаргаж хойч үедээ өвлүүлэн үзүүлсэн байдаг жишигт энэхүү кино маань хүрч дүйцэх болов уу.
Дурьдахгүй байж болохгүй бас нэг зүйл бол энэ киноны зураг авалт ялангуяа Дэлгэрийн Баяраагынхаас гарж гүйдэг тэр хэсэг бол үнэхээр дахин давтагдашгүй агуу зураг авалт болсон. Нива машины багажыг онгойлгож байгаад камераа доош нь барьж байгаад loop- эээрээ харалгүй баримжаагаар авсан зураг юм гэдэг.... хосгүй нарийн мэдрэмж, ур чадвар. Мөн өөр олон зураглаачын ур чадвар, нарийн мэдрэмж шаардсан зураг авалтууд хийгдсэн байдаг нь техник, технологи өндөр хөгжсөн өнөө үед ч авахад хүндрэлтэй зураг авалтууд олонтаа байдаг.

Өнгөрсөн жил хайртай киноны маань 2-р анги ихэд сүр дуулиантайгаар гар мөн уран бүтээлчид нь чамгүй мөнгө халааслаад авах шиг болсон. Би ч бас *Би чамд хайртай* киноны маань 2-р анги гарна гэхэд ихэд баяртай байсан боловч бас цаагуураа нууцхан түгшиж л байлаа. Монгол хүн бүрийн сэтгэлийн сэжимтэй их бага ямар нэгэн хэмжээгээр холбогддог энэ киног минь эвдчих вий дээ гэж .... гэтэл үнэхээр ч таамаг минь үнэн болсон 2-р ангийг хийсэн хүмүүст сэтгэл дутсан уу, авьяас чадвар нь дутсан уу гэдгыг би хэлж мэдэхгүй...нэгдүгээр ангынхаа зохиол, өгүүлэмж, найруулгынх нь хаана нь ч хүрсэнгүй....сайн хүний нэрийг гурав худалдаж иднэ гэдэг шиг сайхан киноны нэрээр нилээн хэдэн төгрөг олсон доо...

Миний хувьд *Би чамд хайртай* гэдэг кино зөвхөн нэг ангитай гэж бодож явахаар шийдсэн....
Энэхүү кино бол тэртээ хорин хэдэн жилийн өмнө хийгдэж байсан боловч өдгөө ч бидний сэтгэл зүрхийг догдлуулсаар буй мөнхийн бүтээл мөнөөс мөн.
yeees,
ReplyDelete2 dugaar angi ni yamarch utaggvi nairuulsan jujig shig l yum bolson bna lee........