
За сүүлийн 30 жилийн доторх суманд оногддоггүй, хороо цэрэг улаан гараараа цааш харуулдаг, хорин хүнийг ганцаараа зоддог хамгийн догь эрчүүд маань нэг дор цугларж нэгэн уран бүтээлийг хийх нь дээ The Expandables.Бүх цаг үеийн Тулаант, Адал явдалт киноны баатрууд маань дэлхийг аврахаар нэгдэж байна.

Найруулагчаар Рэмбо өөрөө ажиллаж байгаа тул сайн кино болж чадах эсэх талаар хэлж мэдэхгүй . Гэхдээ энэ бүх *Эвгүй гар*-ууд нэг дор байгаа нь л хангалттай сонирхолтой байх болов уу. Би лав урьд нь ийм олон супер баатрууд нэг кинонд цуг тоглосныг санахгүй байна. Рэмбо, Терминатор 2 зодолдовол хэн нь дийлэх бол гэх мэтийн хүүхэд насны гэнэн томоогүй асуултуудад хариу өгөх нь дээ энэ кино.

Энэ 2 залуу ч бас энэ кинонд тоглох гэнэ гэхдээ жижиг дүрд гараад л өнгөрөх юм гэсэн гэхдээ л яахав дээ. Хэрвээ зоригт Дэслэгч Жон МакКлен, Командо Жон Матрикс 2 байхгүй бол бүх мундаг эрчүүл нэг дор цуглаж яаж чадах билээ дээ.


Тэдний өмнө хөндөлсөж зүрхлэх хүчин энэ хорвоо дээр бий болов уу....2010-оны 8 сарын 13 нд юу болохыг харцгаая.... Жинхэнэ халуухан юм болно байх даа...
No comments:
Post a Comment