Sunday, March 27, 2011

Parfume: Story of murderer

Хүн төрөлхтөн үнэр болоод үнэртэн, ерөөс үнэрлэх мэдрэмжиндээ өнөөг хүртэл хэт бага анхаарж ирсэн мэт санагдана. Үнэхээр ч тийм, хүний таван мэдрэхүйгээс хамгийн бага судлагдаж мөн бас түүнд зориулагдан хамгийн цөөн зүйлс бүтээгдсэн мэдрэхүй  бол үнэрлэх...... тийм биш гэж үү та бүхэн бодоод үзээрэй. Энэхүү орхигдсон гайхамшигт мэдрэмж хичнээн чухал хийгээд басхүү ямархуу яруу гайхамшигтай болохыг энэхүү бүтээл өгүүлнэ.

Бүтээлийн эхлэлийг хөөвөл 1985 онд зохиогдсон, Германы зохиолч  Patrick Suskind -ын " Das Parfume Die Geschichte eines Morders" /Perfume: The story of a murderer/ хэмээх зохиолоор бүтээгджээ. Уг зохиол өөрөө маш алдартай сайн бүтээл учраас энэ кино мөн сайн бүтээл болохоос аргагүй хэмээн цөөнгүй мэргэжлийн кино шүүмжлэгчид үзсэн байна. 18 зууны үеийн Францын тухай өгүүлэх Герман зохиолчын бүтээл.

Киноны найруулагчаар Tom Tykwer /Run lola, run/ ажиллажээ. Германы алдар гуншин багатай даруухан найруулагч гэхэд энэ кинон дээр үнэхээр сайн ажиллаж чадсан. Кино 50 сая еврогын өртөгөөр бүтэж, буцаад 135 сая еврог эзэддээ авчиржээ.


Энэ түүх өдгөөгөөс 300 -аад жилийн тэртээх Парисын бохир заваан гудамжинд  нэгэн тартагтаа тулсан ядуу  загасчны гэргий төрж буйгаар эхэлнэ. Тэд хүүхэд байтугай өөрсдийгөө тэжээх тэнхэлгүй нөхөд  тул  дөнгөж төрсөн үрээ бодох санах зүйлгүйгээр муу усны нүхэнд шидэж орхидог. Түүнийг тэнэмэл жаалууд олох  үеэс эхлэн  Jean baptiste grenioulle хэмээх хүүгийн эмгэнэлт хувь тавилангийн эхлэл тавигдана.

Хар нялхаасаа орчлонгийн хатуу хүтүү бүхнийг үзэх боловч  түүний бурханы бэлэг гэлтэй үнэрлэх асар өндөр чадвар түүний цор ганц тайвширал  нь байв. Модонд дунд орж хэвтээд нилээн зайтай байх цөөрмийн нойтон чулууны үнэр, усан дотор байх мэлхийны түрсний үнэрийг тэр мэдэрж чаддаг байв. Мөн ямар ч зүйлсыг холисон байсан тэднийг нэг нэгээр нь алдалгүй ялгаж  хэлж чадах ба өөрөөсөө маш хол байгаа зүйлсыг ч үнэрлэж чаддаг гайхамшигтай чадвар түүнд байдаг байлаа. Хүүхэд насаа боолчлогдон өнгөрөөсны эцэст түүний чадвар дээд цэгтээ хүрж яг энэ үеэр тэрээр дэлхийн үнэртний эх өлгий болсон газар Францын урд хэсэгт орших Grasse хэмээх газарт байдаг гэдгыг дуулаад тэрхүү тамын газраас зугтааж орхино. Үүгээр түүний гайхамшигтай бас аймшигтай их аялалын үүд хаалга нээгдэнэ.  Тэнд очоод тэрээр нэр хүнд унасан үнэртэн бүтээгч Baldini хэмээх эрхэмийнд хар бор ажлыг нь хийх ажилд орно.

Түүний эзэн нь урьд нь хотдоо гайхан шагшигдсан мундаг үнэртэн зохиогч байсан хэдий ч насны эрхээр залуу үнэртэн зохион бүтээгчидэд шахагдан түүндээ ихэд гутрангуй байдгыг мэдэж орхино. Ингээд тэрээр нэг удаа түүнд өөрийнх нь алдагдсан нэр хүндийг эргүүлж олж өгж чадна гэдгээ хэлдэг ч Baldini түүнд итгэж ядна. Гэвч түүнд нэг боломжийг олгоно гол дүр маань ч  тэр боломжийг алдалгүй түүнийг алмаайруулж орхино. Ингээд тэрээр түүнд гайхалтай үнэртэнгүүдийг ар араас нь бүтээж өгсөөр байх боловч түүнд энэ бүхэн хангалтгүй  санагдсаар байв. Түүнд энэ ертөнц дээр цорын ганц байх гайхамшигтай хүн бүхэн ухаан санаагаа алдаж шунан дурлах тийм нэгэн үнэртэнг бүтээх жигтэй хүсэл буцалж эхэлнэ. Тийм үнэртэнг хийхэд ердийн нэг сарнайн дэлбээ хэтэрхий бага байлаа.... тэрээр хэрхэн яаж, юугаар тэрхүү гайхамшигт үнэртэнгээ хийхээ үл мэднэ. ийнхүү далд хүсэлдээ хөтлөгдсөн тэрээр нэг өдөр бүсгүй хүний биений төрөлх үнэр энэ дэлхийн хамгийн сайхан болохыг олж мэдрэн түүнд өдөрөөс өдөрт шунан тэмүүлэх болно.

 Үнэртэн хийх нь маш нарийн төвөгтэй, олон дараалалтай нягт нямбай ажиллагаа бас олон өөр төрлийн үнэрнүүдээс бүтдэг түвэгтэй ажил байлаа. Үнэртэн бүр дөрвөн өөр үнэрээс бүрдэх гурван хэсэг буюу 12 төрлийн үнэрээс бүтдэг ажээ. Нэгэн шөнө хавчиг нарийн харанхуй Парисын гудмаар гоо үзэсгэлэнтэй залуухан бүсгүй ганцаараа алхаж явна. түүнийг хэн нэгэн дагаад буйг бүсгүй зөн совингоороо мэдрэх авч түүнийг үл олж үзнэ. гэнэт түүний толгой руу хэн нэгэн мунаар цохиж ухаан алдуулж орхино. энэ бол мэдээж гол дүр болох мэлхий хэмээх хачин нэртэй гол дүрийн баатар маань байлаа. Тэрээр бүсгүй хүний үнэрийг биенээс нь салгаж авах технологийг бодож олсон байлаа.

Парисын харанхуй аймшигт шөнөөр өдөр алгасалгүй залуухан гоо үзэсгэлэнт бүсгүйчүүдийг хороох цуврал аллага гарж хот тэр чигээрээ үймэж эхлэв. хүн бүхэн орой үдшийн цагаар бүү хэл өдрөөр гэрээс гархаас эмээж айдаст автах болов. Гэвч аллага гарсаар л байх аж...
Түүнд дэлхийг байлдан дагуулах  гайхамшигт үнэртэнгээ хийхэд 12 үзэсгэлэнт  охид   хэрэгтэй байв... түүнд аль хэдийнээ 11 охидын  биенээс гаргаж авсан үнэртэн байвч....хотын хамгийн үзэсгэлэнт охин болох хотын дарга Richis -ын  охины /Laura/ үнэргүйгээр үүнийг хийх боломжгүй байв.


Хотын дарга эцэг хүний зөнгөөрөө  бас хэргийн байдалаас энэ бүхнийг гадарлаж охиноо аван хотоос алс бөглүү газар луу зугтаах боловч алуурчины гайхамшигт үнэрлэх чадвараас тэд үл зугтаж чадна. Үхэл тэдний үнэрээр алхам ч алдалгүй дагасаар байна. Хотын дарга охины хамтаар нэгэн дэн буудалд байхад нь Grenoiulle ирж охиныг авж яван түүний үнэрийг биенээс өөрийн бодож олсон эхлээд бүх биеийнх үсийг хусаж дараа нь  тосоор бүрхэн түүнээ хусаж аван  нэрж өчүүхэн бага болгож хуруу шилэнд багтаах аргаараа түүний үнэрийг салгаж орхино.  

Гэвч түүнийг энэ олон аймшигт аллагыг үйлдсэн гэдэг нь илэрж орхино. Цаазаа хүлээн шоронгийн өрөөнд суухдаа тэрээр өчүүхэн ч эмээхгүй тайван байлаа. түүнийг цаазар авах цаг ирж хотын төв талбайд тусгайлан бэлдсэн тавцан дээр авчирмагц тэрээр урьднаас бэлдсэн алчуурандаа өнөөх үнэртэнгээсээ өчүүхэн багыг шингээж салхины аясаар  дэрвүүлхэд хотын иргэд тэр чигээрээ ухаанаа алдан өөрийн эрхгүй хувцасаа тайлан хэн таарсан бүхэнтэйгээ хурьцал үйлдэж эхэлнэ. Тэр бүү хэл хотын хамгийн өндөр хэргэм бүхий ламтан хүртэл, хороогдсон охины аав хүртэл шүү...

 Гэвч үйл явдал дуусах болоогүй харин ч хамгийн хачирхалтай эхлэх гэж байна. Тэрээр өнөөх ужид самуурал дундаас холдон явна. Нар нилээн гудайхын хирд тэрээр ядуусын нэгэн гудманд ирсэн байв. Жихүүцмээр түүхийн эзэн маань гудамжны голд ирж зогсоод өнөөх үнэртэнгээ өөрийнхөө дээрээс асгаж орхих нь тэр... хорвоод хосгүй өнөөх үнэртэнгийн үнэрээр тэнд байсан хүн бүхэн түүн рүү тэмүүлэн шавна. Үймээн дунд юу болоод байгаа нь үл мэдэгдэнэ.... адын үнэрт ховсдуулсан хүмүүс Grenioulle -г зүгээр л идэж орхисон байх нь тэр.....түүний багахан хувцасны хэлтэрхий гудамжинд үлдэж хүн, морины хөлд үрэгдэн алга болно....  ингэж энэ аймшигт дотор жихүүцэм  харанхуй  түүх өндөрлөнө.

За тэгээд энэ киног маш олон үзсэн боловч ойрын үед үзээгүй тул зарим нэг нарийн ширийн зүйлыг андуурсан тал байж магадгүй. хэрвээ үзээгүй бол заавал олж үзээрэй гэж зөвлөх байна.








Яг л эртний сайхан гэдэг шиг ....

Энэ дууг хайгаад ердөө олдоггүй байсан тэгтэл дөнгөж одоо л оригиналь клипийг нь оруулж байдаг энэ ютүбыхан бас их хариуцлагагүй хүмүүс байна шүү

Sunday, March 20, 2011

Ээ бурхан минь өршөө ... юу үзэх нь энэ вэ?



Rango

Өнгөрсөн хагас сайнд үзлээ. Johny Depp-ын тоглосон кино бүр нь сайн болох ёстой гэж бодож явсаар The tourist-г үзээд шал өөрөөр бодох болсонтой л яг адил зүйл болсон. Тийм ч сайн биш, бас муу биш. Уг нь хүүхэлдэйн кино үзэхээр бас л хөөрхөн догдлуулаад л байдагсан. Анимешн бол мэдээж ярих зүйлгүй сайн. Гэхдээ л миний хувьд тийм ч их таалагдаагүй
Up, Incredibles мэтийн хөөрхөн күү күүнүүд бишгүй л байдагсан. Гэхдээ үйл явдал бол одоо манайд болоод байгаа үйл явдалтай их ойролцоо санагдсан. "Хэнд ард түмэнд хэрэгтэй зүйл байна .. тэр хүнд эрх мэдэл байдаг" гэсэн далд санаа байгаад байх шиг.
Үзэхэд илүүдэхгүй, гэхдээ сүүлд зурагтаар л үзсэн дээр байх, хэрвээ маш их завтай бас Энхбаяр шиг их мөнгөтэй биш л бол.


Wednesday, March 9, 2011

Тэмдэглэл №3

манай сургуулийн нэг зарын самбар шиг юм байдын. Гэхдээ зүгээр л сонины хайчилбарууд тавьчдаг тэгсэн чинь тэр самыбарын яг голд нь нэг зар байна... " LV opens in Mongolia" гэнээ... яиая тэгэнгүүт онгирдийн байгааддээ хөөрхий " Яиая овоошдээ за манайд Люү виттоны дэлгүүр бас байдышдээ би байнга үйлчилүүлдийн " гээл авч өгийдаа гэж бодоол явж очоол уншсан чэн юу вэ ингэнээ... хэсгээс нь санаж байгаагаа тавьлаа... гэхдээ яг гол хэсгүүд нь:
" .... би ЛВ -гын азийг хариуцсан захирал Занардигаас / Ланарди ч билүү/ асуулаа....
-Та энэ одоо сарлагнаас /yak гэсэн байсан сарлаг мөниздээ/  өөр юм байдаггүй газар ЛВ нээж яах гэж байгаан бэ....
- Аан чи сайн мэдэхгүй байх шиг байна. Монгол бол маш их өргөжин тэлж буй зах зээл. Энд баян хоосоны ялгаа маш их. Баян хүмүүс нь маш баян, ядуу хүмүүс нь туйлдсан тийм л орон. мөн цаашдаа газрын баялагыг эрчимтэй ашиглаж байгаа тул улс орны эдийн засаг нь хөгжих магадлалтай/ баярлав.../ Мөн чи мэднэ дээ бид хэзээ ч судалгаагүйгээр дэлгүүр нээхгүйг. Бусад орны салбаруудаар маань Монголчууд Цөөнгүй үйлчилүүлдэг тул бид Монголд ЛВ нээх болсон...."

Гэсэн байсымдаа... хамгийн инээдтэй нь болоогүй .... тэгээд 120 мянгатын бололтой таван давхар байшингын зурагыг тавьчиж тэгээд нурж мурцан гачин юм өө... байшингийнх нь нэг буланд яджаахад нэг эксэл байвуу элэнтра... тэгээд нуль шороо наагуур нь ... тэгснээ тэр зурагны дооталын тайлбар нь:

" Монголд баян хоосоны ялгаа маш их бөгөөд ... энэхүү зөвлөлтын тусламжаар баригдсан  байшин баян хоосоны ялгааг харуулж байна" гэх ухааны юм бичсэн байгаа. юун онгирох вэ... бушуухан холдлоош д... сэмээрхэн аваад хаячы гэсэн наагуураа шилэн хорготоймлд... хичнээн хүн уншаа бол ....

Эндээс юу гэж улстөржих гээд байна гэхээр.... Монголоо жаахан таниулхысан энэ гадаад ертөнцөд...
-Вэр а юү фром ....
- Мэйд ин Монголяа.....
-АА аа.... аая нөүв Жинггэс хан, та нар морь унадаг тэ.... та нар аймар барилддаг тэ... чи бөх үү тэ... чи ийшээ яаж ирсэн мориороо ирсэн үү тэ... хувцсаа хаанаас авсийн эндээс авсан уу тэ...
гэшшшш..... яаая энийг шаагаад унагачуул цагдаа ирээл бариж авж яваад юун сургуультай манатай Монголдоо очиж Элийрэх байхдаа гэж бодоол тэсээл инээгээл
-Тийн тийн .....за за би явах ажилтай байснаа мартчиж явлаа гээл явжугаам. Ямар ийм юм ярижаа муу малд угсаатан зүй, улс төр, эдийн засгийн гурван цагын лекц уншиж өгөлтэй ч биш/ угаасаа хэл хүркүлд/ .... Гэхдээ л хаа газар Монголчууд илүү л байдаг байхгүй юу

За  улстөржкүү ингээд зогс.....

Monday, March 7, 2011

Тэмдэглэл-2

Өнөөх Энэтхэгүүдийн өрөөнд хоносон эхний  өдрөөс болж хоолой өвдсөн. Тэгээд нутгаас авч гарсан Эфизол гэх эмийг тагнайгаа цоортол хүлхэж байгаа ч гавьтай илааршлыг олохгүйн бололтой. Ядхад энэ Кэй өдөр шөнөгүй Кондишн асаачих юм . шөнө унтахдаа сэмээрхэн унтрааж үзсэн боловч өглөө нь үнэхээр аймшигтай халуун бүгчим орчинд сэрсэн тул ахиж тийм болчимгүй алхам хийгээгүй. Энэ байранд байгаа цорын ганц Японтой хамт нэг өрөөнд оруулж өгсөнд баярлалаа бурхан минь. Бид 2 ер нь нэг их ярилцахгүй зэрэгцэж өөр өөрийн нөүтбүүкэн дээрээ суугаал авбал босохгүй.  Гэхдээ Кэй 4 сард байрнаас гарна гэсэн оронд нь ямар өгөр хужаа нь орж ирж дургүй хүрэх юм байгаан бол.. бүү мэд. Энэтхэг л биш шүү хэрвээ тэгвэл би яаж ч магадгүй нтр ха ха. Уул нь Энэтхэг хоол их таалагдаж байгаа ч гэсэн хүмүүст нь би маш дургүй болж байна.

Баабар хэлсэн байдаг ..." Ямар ч Монгол эр хүн өөрийгөө Хятад хүнээс илүү гэж итгэж явдаг" гэж .. үнэхээр үнэн юм шиг. Өөр  дээрээ жишээ аваад бодход л би энд явж байгаа нэг хужаагаас юугаараа илүү гэдгээ сайн мэдэхгүй. Харахад яг л адилхан нүд ам, хамартай, 2гартай хохимой толгойтой хүн. тэгсэн мөртлөө ямар ч хужаа байсан " би энэнээс ямар ч байсан илүү" гэсэн нэг тийм далд дуу хоолой шивнээд байх шиг. Хаа газар Монголчууд андашгүй, Харц нь нэг л өөр....нэг тийм бардам бас тэгээд  юмыг сонирхсон, тандсан харцтай...

Одооноос овоо орчиндо дасаад байдал өөр болж байна. Гэр орноо санах хямралын шинж тэмдэг ажиглагдсан зүйл алга. Хүний нутагт ирхээр хүнд ер нь бүх л юм хэрэг болдог юм байна. Сав суулга, халбага сэрээ, аяга таваг, хөнжил тэрбайтугай хумсны хайч хүртэл хэрэг болох юи гэж хэн санах билээ. Шинэ орчинд ирсэн байгаа болхоор бүх зүйл л гоё сайхан харагдаж байна. Мөнгөө ямар ч тооцоогүй үрээд байгаагаа гэнэт анзаарлаа. Өчигдөрөөс мөнгөө илүү тооцоолж хэрэглэж байхаар шийдэв. Амьдралд нарийн ширийн зүйл их байдаг ажээ. Гүүээ ядхад л нэг доллароор нэг лаазтай кола авч байхаар 50 цент нэмээд 2 литрийн кола юм уу цай авчиж болох юм байна гэдгыг ойлгож байх жишээтэй аягүй аж ахуйч болох юм байналдаа хэ хэ.

Гэхдээ л Монголд ээжийнхээ дэргэд үнэхээр жаргаж байжээ. 20 наслахад дотуур хувцаснаасаа өөр юм угааж үзээгүй байтал өнөөдөр хувцсаа угаалаа ... нохой хамартаа хүрэхээр усч гэж. Хоолыг гараараа хийдэг гэдгыг бас сайн ойлгодоггүй л байж. Зүгээр л хувцасаа тайлаад тавихад л угаачихсан байдаг... хичнээн оройтож ирсэн ч халуун хоолтой байдаг. юу ч болсон ард минь миний төлөө бүхнийг хийж чадах ээж минь, ах дүү нар минь байгаа гэж бодхоор бардам байдаг байсан бол энд бол тийм биш. Аливаа зүйлд өөрөө бүх хариуцлагаа үүрнэ гэдгээ ухамсарлаж байгаа учраас аль болох биеэ зөв авч явахыг хичээж байна.

Өчигдөр орой утсандаа нэгж хийгээд ээжтэйгээ ярисан. ээж урдаас уйлсан " гэр эзэнгүй юм шиг болчихлоо" гэсэн... сэтгэл санаа түр зуур үймэрсэн... Америк явхаа 1-2 жилээр хойшлуулдаг ч юм билүү гэж бодогдож байна. Хэзээ ч ирж байгаагүй салаа замын уулзварт амьдрал минь тулж ирээд байна. Өөрийн хүсэж мөрөөдөж байгаа зүйлдээ зорих .... хэрвээ ингэвэл хүн болж төрсөний хэрэгээ бага ч болов биелүүлэх хэрэг, гэхдээ миний төлөө амьдралаа зориулсан хүнийг, өөрийн гал голомтоо, ах дүүгээ, эмээгээ, найз нөхдөө, эх орноо орхиод явах нь зүйд нийцэх үү. Хэзээ ч төгс хариулт гэж байгаагүй... гэхдээ ямар ч байсан цаг хугацаа бүхнийг харуулах байлгүй дээ... өдөр өдрөөр санаа бодол өсж торниж байна. өчигдөрийн бодож байснаа өнөөдөр санахад тэр үеэс  илүү ухаан суусан мэт санагдах....

Бурханы бэлэг гэлтэй бусдаас илүү хүний дотоод ертөнцийг мэдрэх мэдрэмж, дүгнэлт хийх логик сэтгэлгээ надад заяасан ч юм шиг.... Англи хэлний багш бүсгүйтэйгээ хэдэн хором ярилцав... та ямар үндэстэн бэ? гэсэн асуултанд минь ... Ээж маань хятад, аав маань европ.... " гэж хэлээд амьсгаагаа үл мэдэг цааш татаж санаа алдах, мөн эртний нэгэн таагүй түүхийг бодох шиг нүд харц буруулхад .... нэг европ нөхрийн зугаалж яваад "суулгасан цэцгын үр" болхыг төвөггүй олж мэдэж орхилоо... сүүлд нь яриан дундаа " би француудыг үзэн яддаг" гэж хэлсэн нь бүүр ч батлаад өглөө.... за энэ ч яахав.... Зовлон бүхэн ерөнхийдөө төстэй... гэхдээ хүн бүр өөр өөрийнхөөрөө л зовдог.... хүний зовлон хүнд хамаагүй.... за за өдрийн тэмдэглэлшүү юм өөртөө бичих гэсэн юугээд хадуураадч явчив бүүмэд...

Tuesday, March 1, 2011

Тэмдэглэл- №1...

13 цагын урт  удаан,  хүнд  нислэгын дараа арай гэж зорьсон газраа ирлээ.  Ирэхээс өмнө олон хүмүүс л анхааруулж байсан. Үнэхээр аймшигтай халуун юм гээч... яг саунад байгаа мэт.... халуун бас чийглэг. Мэдээж нисэх буудал нь хотын төвөөс нилээд зайтай, онгоц нилээн хоцорсон тул  тосож авах хүн маань аль хэдийн ирсэн байлаа. Явах замдаа яагаад энэ орныг Азийн бар гэх болсныг ямар ч тайлбаргүйгээр тайлбарлаад өгөх шиг боллоо. Урьд өмнө нь Москва, Бээжин гэх мэт өндөр хөгжилтэй орны нийслэлээр очиж үзэж байсан хэдий ч ингэж их улс орны хөгжлийг биширж байсангүй. Үйл явдлын дараалалдаа орьё.

Замаараа юуны түрүүнд Синга дугаартай болох хэрэгтэй гэж зөвлөсөн тул Синга дугаар авахаар нэгэн мухлагын гадаа зогслоо. Захын мухлагт л шууд дугаар зарчих юм , сим карт гаргаж ирээд л “ямар дугаар авах вэ дугаараа сонго” гэлээ. Энд “Seven eleven” гэдэг хүнсний мухлагын сүлжээ их өргөн тархсан бололтой юм. Манайхаар бол "Миний дэлгүүр" юм уу даа, сүүлд тодруулахнээ Franchising  дэлгүүрын сүлжээ юм билээ.  Дэлгүүр орсных юмны үнэ харж л байлаа. Ер бол өртөг их өндөр юм, нэг том  цэвэр ус 2$, хайрцаг тамхи 10-15$, шил пиво 5-15$, лаазтай кола 1$ гэх мэтчилэн...

Тэндээсээ гараад цуг ирсэн эгчийгээ байранд хүргэж өгхөөр очлоо. Их сайхан цэвэрхэн яг л албан байгуулллага шиг газар байлаа. Хэд гурван охидууд холхилдоод, үүдэнд нь reception суучихсан шил толь болсон байрныхаа голд маш том модтой тийм газар байлаа. Үнийн хувьд ч гайгүй юм... гайгүй өрөөнд нэг хүнтэй хуваагаад 500$ -оор байчих боломжтой.  Энэ бүхнийг хараад ер бол сэтгэгдэл маш өндөр байснаа нуух юун...

Тэндээс шууд  миний байрлах оюутны байр луу явлаа. Бас л улс орны хөгжин цэцэглэлт харж баясан явсаар л ирэв. Манай байр эхний үзсэн байрнаас хамаагүй тохижилт муутай юм, тэгээд бас хамаагүй илүү үнэтэй... гол нь миний сургуульд ойр бас хотын төвдөө ордог газар юм байх... тэгээд нислэг нилээн хожимдоод оройтож ирсэн тул reception аль хэдийн харьсан байлаа... нэг махлаг энэтхэг хүүхэн тосж авав. Тэгээд юу ч гэсэн нэг өрөөнд оруулаад өгье, өглөө гэрээ контрактаа хийнэ биз дээ... гэж хэлээд гурван энэтхэг байрлах 4 хүний Quartet гэх өрөөнд оруулав /эдний нэршил нь их өөр юм. Оюутны байраа hostel гэнэ, 2 хүний өрөөг double, 4 хүний өрөөг Quartet гэнэ.... Кэмбриджийн толь дээрээс хартал quartet гэж 4 хүн нийлж дуулах, эсвэл 4хүн нийлж юм хийхыг хэлнэ гэсэн байлаа /.

Гэтэл бүх зүйл эндэхийн гял цал байдал шигээ байсангүй... Энэтхэгчүүдийн төрөлхийн нэг тийм эхүүн үнэрийг мэдэх хүмүүс нь мэдэх байлгүй... бас дээрээс нь их эмх замбараа маш муутай, ширээн доор нь бохир дотуур хувцас, хаалганы бариулд нуль хир болсон өмд өлгөөстэй, бас болоогүй нэг нь  матрасны гадуур хийсэн даавуун дээр шууд даавуу нөмрөөд унтдаг, бүгдээрээ ороо хураалгүй базаад нэг буланд нь хаясан байв. Энэ нөхцөл байдал надад маш хүнд санагдлаа. “Ээ ... бурхан минь аварч өршөө.. хагас жил шүү дээ... би яаж?.” гэсэн бодол л орж ирлээ.

 Энэ бүхэн  надад маш хүн цохилт болж тэрхэн зуур сэтгэлээр унаад амжлаа.  Тэр шөнөдөө 9 цагын нислэг,найз нөхөдийн бараг долоо хоногын үдэлтэнд  маш их ядарж байсан боловч шууд унтаж  унтаж чадсангүй. Энэ байдлаас хэрхэн гарах аргаа бодож гарлаа... эмээ, ээжтэйгээ өссөн хирэндээ цэвэрч  нямбай, авгай шиг яхир зантай, маш их сэжигч хүнд энэ бүхэн яавч тохирох нөхцөл биш гэдэг бол нэгэнт тодорхой. Ингэж тэгэж, ийм тийм зүйл толгойд эргэлдсээр нам унтаж орхиж. 

Өглөө босоод ирэхэд сэтгэл санааны болон бие бялдарын байдал хамаагүй дээрдсэн байлаа. Шуудхан л байрны ЗБ руу яваад орчихлоо. Энэтхэг бүсгүй байлаа... Hi, му name is…. I’m a new student from Mongolia and I want change my room is that  possible гээл зөв буруу хэлж орхитол Whaaaat… уул нь нилээн  цэвэр дуудлагатай ярихыг хичээсэн юмсан... ахиад хэллээ ... гэтэл урдаас ...” Yeah that’s possible ...  #*$&$#.....    (&$%@*)_  ....   $.%.,”₮.%  .... okey” гэсэн хариу авлаа. Би чинь уул нь TOEFL-д өндөр оноо авах зорилготой ирсэн л хүн юмсан. Энэ энэтхэг хүүхэн бид 2-ын хэн нь ч буруугүй хэ хэ.  Эдний аялга нь үнэхээр өөр бас ойлгоход хэцүү юм.  Гэхдээ ямар ч байсан зөвшөөрсөн хариу сонсож чадлаа. Энэ л гол шүү дээ... сонголтуудаа харлаа. 2 хүнтэй өрөө 700$ , 4 хүнтэй /энэтхэгтэй.../ өрөө 500$. Одоо бүх шийдвэрийг өөрөө л гаргах хэрэгтэй.  4сар*200$=800$ гэхдээ дүүржээ... 2 хүний өрөөнд орхоор шийдлээ. Өрөөгөө үзлээ... Хөргөлтийн системтэй, хувцасны шүүгээ давхар ор /одоохондоо дээр нь унтаж байгаа, гэхдээ яваандаа солье гэж гуйнаа./ хичээл хийх ширээтэй... хамтран амьдарагчынхаа эд зүйлсыг харлаа, ширээ нь маш эмх цэгцтэй, хувцасны шүүгээ нь  бас таалагдлаа... болж байна. Намайг өрөө үзэж байх үед 12 цагын орчим байсан тул  өрөө эзгүй байлаа. Ямар хүн байдаг вэ гэтэл ... индонези гэнэ... үгүй ээ яахав болж л байна, энэтхэгүүдээс л лав  дээр байлгүй гэж бодлоо уухайн тас Энэтхэгүүдийн өрөөнөөс цүнхээ чирээд авчирж тавиад сургуулиас дуудсан тул эргэж гараад сургууль дээрээ очоод гэрээгээ хийгээд сургуультайгаа хальт танилцчихаад байрныхаа хүүхдүүдээс тархаараа дагуулаад явхыг гуйлаа. Мэдээж энд хүн бүхэн маш эелдэг тул зөвшөөрлөө. Тэдний хичээл тарах хүртэл цаг гаран дутуу тул тэр хооронд ходоодоо баярлуулахаар шийдэв. 

Замд KFC харагдсан тул баримжаагаар яваад л байтал тал нутагт амьдардаг хүнийхээ хувьд зүг чигийн баримжаа бас байна төөрөлгүй хүрээд ирлээ.  Хичээл тархад нь эргээд сургууль дээрээ иртэл намайг хүлээж байлаа. Ингээд л байрандаа эргэж ирээд нэт ухаж байтал хамтран амьдрагч залуу маань ирлээ цэвэрхэн цагаан царайтай, дунд зэргийн нуруутай нүдэнд дулаахан залуу байлаа. 2 найзынхаа хамт орж ирчихээд гараад явчихав...нэг ярвайсан хужаа байх вий гэж дургүй хүрж байсан тул баяртай байлаа.  Гэтэл төд удалгүй эргэж орж ирээд Are you free now, I want meet you my friends гэнэ ...би  эелдэгээр Of course yeah ... Гэтэл индонези залуу маань Япон болж таарав, нөгөө 2 найз нь солонгос болж таарав. Хэсэг юм яриж суув. Тэгээд би интернэтийн бараа хараагүй удсан байсан тул явах хэрэгтэй байгаагаа ойлгуулаад эргээд өрөөндөө орж ирснээр миний сингапурт ирсны 2 дахь өдөр өндөрлөсөн юм даа

Sunday, December 19, 2010

Дэлхийн шилдэг найруулагчид цуврал: Robert Rodriguez- ″Нэг хүний кино баг″

Тэр бол өдгөө цагын хамгийн авьяаслаг "универсальный" найруулагчдын нэг юм. Өөрөө киногоо найруулна, Хөгжимөө бичнэ, Зохиолоо бичнэ, Зургаа авна, эцэст нь продьюсерлэнэ. Ер нь бол кино хийнэ гэдэг нь өөрөө маш том ажил бөгөөд ихэнхи найруулагчид хажуудаа давхар найруулагчдын маш том баг ажилуулдаг. Зураг авалт хариуцсан, Кино зохиол хариуцсан, Жүжигчидтэй ажилдаг гэх мэт.... гэтэл мань хүний хувьд бүх зүйл  "эсрэгээрээ". Бүх зүйлыг өөрөө гэсэн уриатай. Энэ түүний гаргах гэсэн санаа олон хүний гар дамжиж юу нь мэдэгдэхгүй болддогүй давуу талыг түүнд олгодог.  Үүнээс нь үүдэн түүнийг "Нэг хүний кино баг" гэж хочилох болжээ. 


Роберт Родригез1968 оны 6 сарын 20 нд Америкийн нэгдсэн улсын Тэхас мужын Сан Антониод сувилагч, болон худалдагч хоёрт хүү болон мэндэлжээ. Түүнийг долоон настай байхад аав нь приставка, камерны хамтаар гэртээ худалдаж авснаар ирээдүйн "Нэг хүний кино баг"-ын маань кино урлагт татагдах "үүд хаалга" нээгдсэн гэдэг.





Түүний хамгийн анхны бүтээл болох (ер нь бол 2дох нь эхнийх нь  өөрөөс нь өөр хүн үзсэн юм уу үгүй юмуу бүү мэд .... ) El mariachi (1992он) хэмээх киногоо ердөө л 7000$ өртөгтэйгээр хийж байсан бөгөөд энэ мөнгөнийхөө ихэнхи хэсгийг  эмнэлгийн судалгаа шинжилгээнд оролцож олж байсан байх юм. Энэхүү богино хэмжээний 16 миллиметрийн хальсан дээрхи киногоо хийснээрээ тэрээр "Кино акул" -уудын хараанд өртөж эхлэжээ.




Хожим энэ тухайгаа "Rebel without crew" хэмээх дурсамж номондоо дурьдсан байдаг.  Энэ кино нь түүнийг кино урлагт илэрхийлдэг уг киноны дараагын ангиуд болох "Desperado" болон "Once upon a time in Mexico" хэмээх гайхамшигт бүтээлүүд төрөх үндэс суурь нь болж өгжээ. Энэхүү гурван киног цугт нь  Mexico trilogy гэж нэрлэдэг. Энэ гурван цуврал бол үнэндээ түүнийг алдартай болгосон, Мексик улсыг дэлхийд сурталчилсан бүтээл юм. Мексик зан заншил, үндэстний онцлог шинжүүд гүнзгий туссан байдаг.



Түүний кинонууд ихэнхидээ адал явдалт гэсэн ангилалд багтах бөгөөд үнэхээр ч тийм байж чаддаг. Маш их цус болон алаан хядаан, хүчирхийлэл, садар самууныг "харамгүй"  үзүүлдэг  нь шүүмжлэгчдийн зүгээс ямагт түүнд шүүмжлэл дагуулсаар ирсэн боловч үзэгчид хэдэн саяаараа үзсээр л байна. Үүний учир нь буудалцаан, алаан хядаан үзүүлдэг ч гэсэн түүний кинонд  энэ бүхэн бодитой байдаг жишээ нь: хэн нэгэн  дайсандаа буу тулгачаад юм ярьсаар байгаал буугаа алдаад өөрөө алуулахгүй... яах бол гэж бодохоос чинь өмнө л буудна гэж мэд. Эсвэл арай ч ингэхгүй байлгүй дээ гэж бодоход чинь яг "тэгж" байх болно. Түүний киноны дүрүүд 2 нүдээ сохлуулсан ч байлдсаар л байдаг.... Чононд амьдаараа идүүлж байхдаа инээж байдаг... Хүчилд уусан алга болж байхдаа үнсэлцэж байдаг....  Нэг үгээр бол тэр ямагт сэтгэлгээний баригдмал хэм хэмжээг давсан шийдлүүдийг эрэлхийлж бас түүнийгээ үзүүлж чаддаг.

Тэрээр хэзээд шинийг сэтгэдгээрээ алдартай бөгөөд түүний бүтээлүүд маш хурц өрнөлтэй, хурдан үйл явдалтай, харгис хэцгий  шийдэлтэй байдгаараа бусдаас ялгардаг. Sin city 2005 онд гарсан даруйдаа Boom  болж байлаа.  Гэвч түүнийг Күэнтин Тарантинотой "төстэй арга барилтай" эсвэл "түүнийг хуулдаг" гэж хүмүүс ярьдаг.. адилхан зүйл байдаг нь үнэн....  Энэ 2 бол найзууд бөгөөд тус бүрнээ Дэлхийд хүлээн зөвшөөрөгдсөн хүмүүс...нэг нэгныхээ кинонд тоглодог, хөгжмийг бичдэг, цуг кино найруулсан....

энэ найруулагчын Mexico trilogy, Sin city, Planet terror зэрэг кинонуудыг үзэх хэрэгтэй гэж зөвлөмөөр байна. Бусад нь ч ихэнхидээ "мөнгөны" буюу Boxoffice - зориулагдсан кинонууд байгаа. Spy kids - ын цувралууд, лава охин ба ямар ямар юм.... Хүсэл биелүүлдэг чулууны яасан ийсэн адал явдал ч билээ нэг тийм кинонууд бий. Хүн юм чинь мөнгө хэрэгтэй байлгүй л яахав.
Роберт бол жирийн нэгэн Сургуулийн хөлбөмбөгийн тэмцээний бичлэг хийдэг хүүгээс дэлхийд нэр алдараа цуурайтуулсан найруулагч болох хүртэл замыг зөвхөн өөрийн хүчээрээ хэрхэн туулж  болохыг харуулж чадсан шилдэг найруулагчдын нэг яахын аргагүй мөн билээ.  Удахгүй түүний бас нэгэн триллер болох Machete та бүхэнд хүрж ахин нэг удаа "алмайруулах"  болно.












Twilight-ын талаар товчхон

Эхний анги нь гарахад охидууд гол дүрийн хоёр залуугын царай зүс, бие хааг нь гайхан биширч магтаад л сүйд болж байлаа. Хоёрдугаар анги нь гарахад бараг л энэ киноны дараагийн ангийг үзэх гэж амьдарч байна ухааны юм ярьцгаах болов.....
Уул нь би иймэрхүү хоёр залуу нэг хүүхэнд дурладаг уламжлалт кинонд тийм ч дуртай биш боловч яалтчгүй үзэх кинонуудын нэг мөн гэж үзэхэд хүмүүсийн дунд үүссэн "шум" хүргэв.
Ингээд гэртээ эхний 2 ангийг нь үзэж аваад 3-р ангийг  нээлтээ хийсэн даруй Өргөөд очиж үзлээ. Нэт ухаж киноны талаар сонирхлоо. Стефэни Мэйерийн дөрөмсөн романаас сэдэвлэн бүтээсэн кино ажээ. Ном нь гарсан цагаасаа хойш 100 сая гаруй хувь борлогдсоноос харахад үнэхээр сайн бүтээл болов уу гэж бодогдоно. Энэхүү киноны толгой эргэм амжилт сайн зохиолтой нь холбоотой болов уу ямар ч насны, ямар ч насны хүний сонирхлыг бүрэн татаж чадахуйц бүтээл бололтой.
Үйл явдлын гол утга зангилаа нь асуултууд нь: 
№1-т Изабелла " Белла" хүн хэвээр үлдэх үү, цус сорогч болж хайртдаа үнэнчээ харуулах уу
№2-т Жейкоб Беллагын хайр сэтгэлийг өөр лүүгээ эргүүлж чадах уу, үгүй юу 
гэсэн 2 асуултыг тойрон киноны үйл явдал өрнөнө. Хамгийн гол зангилаа хүмүүсийн хүлээлтийг үүсгэсэн, уг киноны амин сүнс болсон үйл явдал бол дээрхи 2 юм.
Мөн киноны бас нэгэн сэтгэл татах зүйл нь Жейкобын үнэнч хайр сэтгэл ба хайрынхаа төлөө хэрхэн тэмцэж байгаа нь хүмүүсийн сэтгэл зүрхийг хөдөлгөх нэгэн хөг байлаа.... Түүнээс илүү хэн ч Беллаг хайрлаж чадахгүй мэт ... мөн өөрөө ч тэгэж бодох .... гэтэл харин Белла эцэс төгсгөлгүй эргэлзээ тээнэгэлзээ дундаа хөвсөөр л ....
Хоёулаа л өв тэгш хүчирхэг залуус мөн түүний төлөө нэг ч хором эргэлзэхгүйгээр амиа өгөхөд бэлэн ... үнэхээр хэцүү сонголт... Жейкобт хайртай.... Эдвардад түүнээс ч илүү хайртай гээд байгаа .... үнэхээр хүнд сонголт ....
 Эдвардын хувьд хэт бардам хүйтэн хөндий зантай мэт боловч бүх тохиолдолд хайрынхаа өмнө бууж өгөх нь үнэхээр сэтгэл уярмаар.... үхэшгүй мөнхийн, асар их хүчтэй эр хүн эгэл жирийн нэгэн бүсгүйн өмнө бүх л талаараа сөхрөх нь үнэхээр л хайрын хүч гэлтэй.....
Киноны хувьд миний мэдэх хамгийн ээдрээтэй хайрын түүхийг өгүүлсэн бүтээл .....хэрвээ Эдвард "Вампир" байгаагүй бол, Жейкоб "Хүн чоно" байгаагүй бол энэ түүх бидний эргэн тойронд байдаг эгэл жирийн хайр дурлалын асуудлуудаас ялгарах зүйл нэгээхэн ч үгүй байх байлаа......гэхдээ цаанаа л нэг хүний сэтгэл татах увидастай бүтээл болжээ...гэвч хийцийнх нь хувьд зохиолыг нь уншсан хүмүүсээс шүүмжлэл ирж байсан... мэдээж зузаан гэгчийн романийг цаг хагасын дэлгэцийн бүтээл болгочихоор яаж л тэр бүхэн багтах билээ дээ...  Мөн одооны үзэгчид нарийн ширийн зүйл гэхээсээ илүү гадаад хийцэн дэх гял цал зүйлүүд буюу зодоон, буудалцаан, дэлбэрэлтэнд л сэтгэл нь хөдөлдөг болсон тул тулаантай хэсгүүд нилээдгүй байгаа арга ч үгүй биз....
 Миний сэтгэлд энэ киноны утга санаа болох хайр гэж юу болохыг хэрхэн харуулсан нь ихэд сэтгэгдэл төрүүлсэн... үнэхээр гайхалтай ер бусын нэгэн хайрын түүх.
Наргиа болгоод нэг зүйл хэлэхэд энэ киног амжилт олоход хүргэсэн бас нэгэн хүчин зүйл бол Жейкобын булчинлаг нүцгэн бакь бие, Эдвардын Англи маягын царайд дурласан охид ихэд нөлөөлсөн болов уу  ......гэхдээ эрчүүдийн хувьд бол үнэхээр гомдоосон билээ.... Беллагын дүрд тэгэж хүн амьтан үхэн хатан дурлаад байхаар бүсгүй тоглоогүй билээ ...ядаж Меган Фокс байж болоогүй л юм байхдаа ...

Prince of Persia: Sands of time-г үзсэн нь...

Ихэнхи амжилт олсон кинонуудад дагалдаж Видео тоглоом нь гардаг. Тэгвэл  Halo, Max payne  гэх мэт  бидний дуртай цөөхөн  тоглоомууд кино болсон байдаг. Тэдний нэг нь яах аргагүй дор өгүүлэх Prince of Persia Тоглоомоос сэдэвлэн бүтээсэн Prince of Persia: Sands of time кино юм. Энэ тоглоомонд цагтаа үнэхээр донтож хичээл номоо цалгардуулж явсан хүний хувьд Urgoo cinema болон Mongolian movie fanatics клуб   Gogo блогын Movie club-ын анд Hero- гынхоо урилгаарклубын хэсэг нөхдийн хамтаар Монгол дахь уг киноны нээлтийг үзэж сонирхов. Нээлтийн өмнөх уулзалтанд маш олон Facebook-чид Twitter-чид Blog-чид ирсэн байлаа. Мөн биднийг коктейлээр дайлсан, олуулаа нэг дор цугларах боломж олгосон Өргөөгийнхөндөө талархсанаа энэ дашрамд хэльюү.
За тэгээд кино ч эхэллээ бидний Brokeback Mountain киногоор сайн мэдэх Jack Gyllenhaal тоглосон байна. Гей эрийн дүрээр олонд танил болсон түүнийг баатарын дүрд тоглоно гэхэд киног үзхээс өмнө нэг л  "бууж " өгөхгүй байлаа. Гэтэл харин бүр эсрэгээрээ Персийн хунтайжын дүрийг үнэхээр сайн бүтээжээ. Кино дээр гарах action scene – үүд бол үнэхээр сайн бас гоё хийсэн байсан яг тоглоом шигээ байшингаас байшин руу үсэрч, ханан дээгүүр гүйж, бас хананаас илүү гарсан моднуудаар дүүлээд л яг л Писигээрээ тоглож байгаа мэт сэтгэгдэлэхэн үедээ төрж байлаа. Эхлээд тулаант Scene- үүдэд автан кинондоо анхаарч чадахгүй байсан боловч кино дунд хавьдаа ороход киноныхоо үйл явдалд бүрэн “эзэмдүүлсэн” байлаа. Амьсгаа авж ч чадахааргүй сэтгэл догдлуулсан мөчүүд их гарах юм билээ. Ер нь би кино үзэхдээ аль студи, продакшн бүтээж вэ, хэн найруулж вэ гэдгийг түрүүлж хардаг юм. Эндээс л бараг киноны ямархуу вэ гэдэг талаар бүрэн мэдээлэл авч болдог болохоор л тэр юм. Walt Disney продюсерлаж, Jerry Bruckheimer films гардан бүтээж, Mike Newell найруулсан гэдгийг олж хараад ямар ч байсан сэтгэл хангалуун танхимаас эргэн гарж ирнэ гэдэгтээ итгэлтэй байсан маань талаар болоогүй ээ...
Юун Жейкоб айн ккк
Юун Белла айн....
Энэ зуны та бүхний мэлмийг баясгах сайн бүтээлүүдийн нэг яалтчгүй болж чадсан мэт санагдсан.... гэр бүлээрээ, үр хүүхдээ, бяцхан дүү нараа дагуулаад үзэхэд тохиромжтой аль ч насны хүн үзэхэд уйдахааргүй сайхан кино болсон байна лээ... та бүхнийг үзэхийн цагт “амтгүй” байх болов уу гэж бодон үйл явдлыг ярихаас зайлсхийлээ ... Тэгээд эцэст заавал үзээрэй гэж хэлмээр байна даа ..... Enloy it

Ironman 2


Өчигдөр кино гашраагчидын  ээлжит цугларалтаар энэхүү киног үзэж сонирхлоо. Угаас кино урлаг ямар түвшинд хүрснийг та бүхэн надаар хэлүүлэлтгүй мэдэх буй заа.  Hollywood- ээлжит нэгэн  хүч чадлаа гайхуулсан бүтээл. Зохиол болон өгүүлэмж, хүнд хүргэх гэсэн санаа зэрэг бол үнэхээр сайн болж байна. Эхний үед   Комиксоос сэдэвлэсэн кинонуудад үзэгчид хүүхдийн, уран зөгнөлт гэсэн ангилалд оруулж таагүй ханддаг байсан боловч сүүлийн үед энэ төрлийн кинонууд бүх талаараа  үнэхээр сайжирж байгаа тул энэ төрлийн бүтээлийг хүсэн хүлээдэг хүмүүс маш их болжээ. Dark knight хэмээх  кино ерөнхийдөө  энэ төрлийн нэгэн босгыг тогтоосон бөгөөд харин бусад нь түүнийг давахгүй ч дутахгүй байх хэмжээнд байхаар мэрийх болж.


За энэ бол дайсны талын нөхөр байгаа юм. Гэхдээ бас дайсан гэхэд хэцүү алдагдсан нэр хүнд, эцгийнхээ өш хонзонг авахаар яваа нэгэн Орос эр. Англиар асар аялгатай ярих ба арай л хэтрүүлсэн мэт.  Надад  яагаад ч юм дайсан гэж харагдахгүй байсан. Хүн хүндээ араатан буюу эсвэл хүчтэй нь хүчгүйгээ барьдаг хүний ёсийг эсэргүүцэх нэгэн хүчин мэт. Энэхүү дүр Dark Knight -ын Joker -той утга санааны хувьд их л адилхан санагдсан. Mickey Rourke  ч нилээн хөгширч дээ... гэхдээ энэ дүрд гайхалтай сайн тохирсон.


Scarlet Johansson -ыг ийм секси имиж бүтээнэ чадна гэж бодсонгүй. Старкын үйлдвэрт нууцаар ажиллаж буй  Agent бүсгүйн дүр. Зодолдоно гэж зүгээр Breakdance. Acrobatic. Ballet 3-ыг хослуулчих бололтой юм билээ.
Tony Stark түүнийг анх хараад:
-I want one / Би нэг ийм юмтай болмоор байна..../ гэж хэлдэг юм.....        
Харин би:
- Yeaahhhh man... I want two ... гэж хэлмээр байна хэ хэ
.
Мартсанаас манай хүн дөрвөн *хослолтой* болчиж, техник технологи нь ч илт сайжирчихаж *Төмөр хүн* түүнд өгөөжөө өгсөн бололтой. Гэхдээ биеийн байдал тийм сайнгүй учир нь цээжиндээ бичил цөмийн реактортой /миний ойлгосноор/ хүнд чэн нөгөө цацраг туяа энэ тэр нь муу нөлөө үзүүлэлгүй хаачих вэ дээ. Гэхдээ эцсийн эцэст тэр асуудлаа шийдэж чадна.


Шинэ анги дээр Colonel / Хурандаа / маань Төмөр хүний хамтрагч болно. Tony- ын Төмөр хүнд алган дахь гэрэлнээс нь өөр онцын зэвсэг байхгүй бол харин туслахд нь бол  бөөн  том том буу зэвсэг..... бас түүнд нэг Супер зэвсэг байдаг нь *Ex-Wife* /Салсан эхнэр/ хэмээх зэвсэг юм. Тэрхүү зэвсэгний супер хүч чадлыг та өөрөө кинон дээрээс үзээрэй....



Нэгдүгээр анги дээрхи Terrence Howard / Colonel/ 2-р анги дээр нилээн тураад, харлаад, намхарчиж хэ хэ...
Төмөр хүний 2-р ангид тоглох гэж тэр үнэхээр хүч хөдөлмөрөө шавхсан бололтой.... 

Эцэст нь хэлэхэд Төмөр хүн-3 гэж гарах нь нэгэнт тодорхой болсон.... учир юу гэвэл .... энэ нөхөр амьд үлдчихэж байгаа юм. Тэр бол хорон санаатай, маш их хөрөнгөтэй, тэгээд гол нь Төмөр хүнийг үзэн яддаг. Тэгэхээр юу гэсэн үг вэ.... адал явдал төгсөх болоогүй гэсэн үг.... Энэнээс илүү зүйл бичвэл эрхэм уншигч таныг энэхүү кинотой учран золгохын цагт сонирхолгүй болгох вий гэсэндээ энэ хүргээд өндөрлөе.  Энэ зуны таны заавал үзэх ёстой кинонуудын нэг бол яахын аргагүй *Төмөр Хүн* юм.... Enjoy it

The Expendables

За сүүлийн  30 жилийн доторх суманд оногддоггүй, хороо цэрэг улаан гараараа цааш харуулдаг, хорин хүнийг ганцаараа зоддог  хамгийн  догь эрчүүд маань нэг дор цугларж нэгэн уран бүтээлийг хийх нь дээ The  Expandables.Бүх цаг үеийн Тулаант, Адал явдалт киноны баатрууд маань дэлхийг аврахаар нэгдэж байна.
Найруулагчаар Рэмбо өөрөө ажиллаж байгаа тул сайн кино болж чадах эсэх талаар хэлж мэдэхгүй . Гэхдээ энэ бүх *Эвгүй гар*-ууд нэг дор байгаа нь л хангалттай сонирхолтой байх болов уу. Би лав урьд нь ийм олон супер баатрууд нэг кинонд цуг тоглосныг санахгүй байна. Рэмбо, Терминатор 2 зодолдовол хэн нь дийлэх бол гэх мэтийн хүүхэд насны   гэнэн томоогүй асуултуудад хариу өгөх нь дээ энэ кино.
 Энэ 2 залуу ч бас энэ кинонд тоглох  гэнэ гэхдээ жижиг дүрд  гараад л өнгөрөх юм гэсэн гэхдээ л яахав дээ. Хэрвээ зоригт Дэслэгч Жон МакКлен,  Командо Жон Матрикс 2 байхгүй бол бүх мундаг эрчүүл нэг дор цуглаж яаж чадах билээ дээ.

Тэдний өмнө хөндөлсөж зүрхлэх хүчин энэ хорвоо дээр бий болов уу....2010-оны 8 сарын 13 нд юу болохыг харцгаая.... Жинхэнэ халуухан юм болно байх даа...

Movie Club: Би чамд хайртай буюу тоглоомоор хэлдэггүй үг...

Монголын кино урлагын  нэгэн сод бүтээл бол яахын аргагүй "БИ ЧАМД ХАЙРТАЙ" хэмээх энэхүү кино юм. Дэндүү энгийн сэдэвтэй мэт боловч цаагуураа хүний сэтгэлийн хамгийн нарийн утсан дээр тоглогддог хөгжим адил санагддаг. Би  гарах бүрд нь алгасалгүй бүр нүд цавчилгүй үздэг. Энэ киноноос бидэнд сурах, ухаарах зүйл их бий. 
Би "Би чамд хайртай" -г  үзэх бүрдээ би нэг  зүйлыг боддог.  Хэрвээ Үрлээ тухайн үедээ баян айлын ганган жаал Баярааг биш эгэл жирийн өөрт нь хайртай Дэлгэрийг сонгосон бол тэр хоёрын ирээдүйн амьдрал хичнээн сайхан байх байсан бол....гэж. Хүнд  "хүн"   сэтгэлтэй хүн л хэрэгтэй....

Тухайн үедээ залууст амьдралын мөн чанар юу болох, хайр дурлал гээч хир хүчтэй болоод үнэтэй мөн  хувь тавилангаар тоглох дуртай гэдгийг, хүчтэний өмнө хүчгүй нь буруутай байдагийг,  өнгө мөнгөнд дурлах нь юунд хүргэдгыг ухааруулсан бүтээл билээ. Үе үеийн сор дэлгэцийн бүтээлүүд нь тухайн үеийн нийгмийн хөгжил, цаг үеийн байдлыг тольдон гаргаж хойч үедээ өвлүүлэн үзүүлсэн байдаг жишигт энэхүү кино маань хүрч дүйцэх болов уу.
Дурьдахгүй байж болохгүй бас нэг зүйл бол энэ киноны зураг авалт ялангуяа Дэлгэрийн Баяраагынхаас гарж гүйдэг тэр хэсэг бол үнэхээр дахин давтагдашгүй агуу зураг авалт болсон. Нива машины багажыг онгойлгож байгаад камераа доош нь барьж байгаад loop- эээрээ харалгүй  баримжаагаар авсан зураг юм гэдэг.... хосгүй нарийн мэдрэмж, ур чадвар.  Мөн өөр олон зураглаачын ур чадвар, нарийн мэдрэмж шаардсан зураг авалтууд хийгдсэн байдаг нь техник, технологи өндөр хөгжсөн өнөө үед ч авахад хүндрэлтэй зураг авалтууд олонтаа байдаг.



Өнгөрсөн жил хайртай киноны маань 2-р анги ихэд сүр дуулиантайгаар гар мөн уран бүтээлчид нь чамгүй мөнгө халааслаад авах шиг болсон. Би ч бас *Би чамд хайртай* киноны маань 2-р анги гарна гэхэд ихэд баяртай байсан боловч бас цаагуураа нууцхан түгшиж л байлаа. Монгол хүн бүрийн сэтгэлийн сэжимтэй их бага ямар нэгэн хэмжээгээр холбогддог энэ киног минь эвдчих вий дээ гэж .... гэтэл үнэхээр ч таамаг минь үнэн болсон 2-р ангийг хийсэн хүмүүст сэтгэл дутсан уу, авьяас чадвар нь дутсан уу гэдгыг би хэлж мэдэхгүй...нэгдүгээр ангынхаа зохиол, өгүүлэмж, найруулгынх нь хаана нь ч хүрсэнгүй....сайн хүний нэрийг гурав худалдаж иднэ гэдэг шиг сайхан киноны нэрээр нилээн хэдэн төгрөг олсон доо...

Миний хувьд *Би чамд хайртай* гэдэг кино зөвхөн нэг ангитай гэж бодож явахаар шийдсэн....
Энэхүү кино бол тэртээ хорин хэдэн жилийн өмнө хийгдэж байсан боловч өдгөө ч бидний сэтгэл зүрхийг догдлуулсаар буй  мөнхийн бүтээл мөнөөс мөн. 

Өднүүд...

Найруулагч Филлип Кауфманы 2000 оны бүтээл “Өднүүд” хэмээх бүтээлд Францын хувьсгальч, зохиолч Маркиз дэ Садын тухай өгүүлнэ. Киноны үйл явдал 18 р зуунд Напелеоны үеийн Франц оронд сэтгэл мэдрэлийн эмнэлэгт өрнөнө. Чарантоны онц хүнд сэтгэцийн эмгэгтэнгүүдийн эмнэлэгт язгууртан гаралт маркиз дэ садийг цаг үеийн бурангуй байдалаас үүдэн хорьсноор эхэлдэг. Сад үнэхээрч цаг үе нь хүлээж авхааргүй эротик тэр дундаа гаж гэмээр зохиолууд бичдэг байснаас нийгэмд буруу үлгэр дуурайл болно гэж үзэж түүнийг энд хорьсон хэрэг байв .

Үнэхээр ч түүний зохиолууд тухайн үеийн сэтгэлгээний хязгаарыг хэт давсан сэксийг маш илэн далангуй, харгис хэрцгий, санаанд оромгүй байдлаар үзүүлдэг байв. Түүнийг эмнэлэг нэртэй шоронд хорьсон хэдий ч тэрээр үйлчлэгч бүсгүй Мэддилинтэй хуйвалдан зохиолоо хэвлүүлсээр байдаг. Зохиолоо хэрхэн хэвлүүлж цаасан дээр буулгаж ном болгож байгаа киноны гол амин сүнс нь болдог.

Эхэндээ түүний язгууртан цол хэргэмийг хүндэтгэн үзэж түүнд бүх зүйлыг зөвшөөрдөг бөгөөд тэрээр гэртээ байгаатай адил тохилог байдаг байв. Харин тэгтэл түүний зохиол бүтээлээ туурвиад зогсохгүй хэвлүүлж байгааг эмнэлгийнхэн мэдсэнээр түүний бүх тавилга болон цаас, өдөн үзэг зэргийг хураан авдаг. Ингэснээрээ түүнийг хорьж чадна гэж бодож байсан боловч тэд буруу бодсон байлаа. Тэрээр зохиолуудаа хувцсан дээрээ бичин үйлчлэгч бүсгүй мэдиллинд угаалгахаар өгч харин мэддиллин түүнийг нь сэм хэвлэлийн газар аваачиж өгдөг байв. Энэ маягаар хэсэг хугацаа өнгөрнө гэвч удалгүй тэрээр эмч санваартан Колмэрт ахин баригдана.


Санваартан энэ удаад түүнийг өрөөнд нь нүв нүцгэлэн эхээс төрсөнөөр нь үлдээдэг. Гэвч номхоршгүй Сад зохиолуудаа хана тааз ер юм бичиж болох бүхэн дээр цус, үрийн шингэн, нус цэр гээд бичиж болох бүхнээрээ бичсээр л байдаг. Энэ хэсэг нь уран бүтээлчийн авьяас онгодыг зогсоох аргагүй гэсэн билэг тэмдэгийн чанартай мэт санагддаг.

Гэвч түүний энэ дийлдэшгүй байдалд хор шар нь буцалсан санваартан түүнийг номхотгох хувцастайгаар гянданд хорьж орхидог энэ үед арга мухардсан Сад үйлчлэгч бүсгүйд хэд хэдэн өрөөны галзуучуудаар дамжуулан өөрийн зохиолоо хэлж өгөн нийтлүүлэхийг оролдох үед шоронд үймээн гарна. Энэ үеэр мэдиллин бүсгүй алагддаг. Мэдиллинд санваартан колмэр сэтгэлтэй байсан нь түүнд хүнд цохилт болж энэ бүхэнд зөвхөн Садыг буруутай гэж үзэн түүнийг газар доорхи нүхэн гянданд хорьдог.

Чийгтэй, харанхуй, хүйтэн газарт хоригдсон Садын биеийн байдал маш хурдан муудаж эхэлнэ. Нэгэн удаа биеийн байдал маш муу болсон үед нь түүн дээр санваартан орж ирэн түүнийг загалмайлахад Сад түүнийг нь нь залгиж өөрийгөө хороосноор киноны үйл явдал төгсөнө. Энэхүү кино нь 3 удаагын оскарын шагнал хүртсэн юм.

Adam... МУСК-ын талаар

Нэгэн ядруухан байрын хувцас хунар, царай зүс гундуу нилээн "балгадаг" байрын залуу нутаг буцах унаа хүлээн суугаа хөдөөний хүүхэн дээр очиж хажууд нь өвдөглөн суугаад:
-Та морь авахгүй биз....
-Үгүй ээ... таньд тэмээ байгаамуу... гэж хэлнэ.


Энэ кино ийм яриагаар эхэлдэг юм. Өнгөцхөн харахад ямар нэгэн утга санаа байхгүй мэт боловч уг киноны үйл явдалтай холбон бодоход билэг тэмдгийн нарийн утга авцалдаа байх шиг... зах хязгаар нь үл харагдах далай болсон их говьд ганц гэрээр айл болон сууж орь ганцаар олон жилийг элээсэн залуу бүсгүйд нэг л өдөр давхиад явчих омголон хангал морь бус тайван амгалан идээшлэх тэмээ илүү түшигтэй  гэсэн санаа байж болох юм.


Оройхон хирд нөгөө залуу маань нилээн халамцуухан алхаж явтал нөгөөх хөдөөний хүүхэн өдөр сууж байсан газраа өнөө янзаараа л сууж байдаг. Түүн дээр залуу  дөхөж ирэн хажууд нь цүнхийг нь налан тухлан сууж:
- та яваагүй л байгаам уу....эд чинь хүнээ дүүрэхээс нааш хөдөлдөггүй улсаа...би ер нь танд тэмээ зурж өгөх үү гээд...үнгэгдэж нугарсан цаас халааснаасаа гаргаж ирээд эв хавгүйхэн тэмээ зурж эхэлдэг.
Залуу маань "бүтээлээ" туурвих хоорондоо гашуун ундаагаа өврөөсөө гарган  хөнтөрөхөө ч бас үл мартана...ингэсээр залуугын нүд бүрэлзэн зүүд зэрэглээ мэт дайвалзан " тасарсан" байдаг.


Нар дээрээс шарж, халуун элс доороос төөнөхөд   гол дүрийн баатар залуу маань арайхын нэг сэрнэ....тэрээр говьд зам дээр хаягдсан байх ба түүний эргэн тойронд элснээс өөр юу ч үгүй.......За үүнээс цааш та бүхэн өөрсдөө үзсэн дээр болов уу. Энэ бол зөвхөн эхлэл хэсэг нь үүнээс цааш олон сонирхолтой адал явдалууд өрнөх болно.


 Та бидний сайн мэдэх Жанчивдорж агсны хүү Сэнгэдорж найруулж мөн зохиолыг нь бичжээ. Найруулагч зохиолоо давхар бичих нь зохиолын утга санааг үзэгчдэд анх ямар байсан тэр хэвээр нь хүргэхэд илүү дөхөмтэй байдаг.


 Киноны хөгжмийг "Алтан ураг" хамтлаг зохиож тогложээ. Хөгжмийн хувьд киноны үйл явдалтай их сайн наалдаж өгдөг. Гэхдээ хуучин аялгуунуудаасаа оруулаагүй дан шинэ хөгжим зохиосон байсан нь үзэгчдэд шинэ соргог туссан болов уу.


Өөр нэг дурьдалгүй өнгөрж болохооргүй зүйл бол дүр сонголт маш сайн хийсэн байсан явдал юм. Кино угаас үг яриа цөөн тул жүжиглэлт, нүүр хувирал,  үйл хөдлөл,  ахуй байдлаар аливаа утгыг илэрхийлэх нь олонтаа тул жүжигчдийн чадварыг асар их шаардаж байсан ч гол дүрийн 2 жүжигчин маань үнэхээр энгийн сайхан тоглож чадсан.


Басхүү бидэнд байгаль эхийнхээ сайхан бүхнээс   бид хэрхэн зугтаж чимээ шуугиант хотын амьралд   юунд нь тэгтлээ дурлах болсоныг асуун чимээгүйхэн "чимхээд" авах шиг болсон. 


Борооны дараах мөөг шиг олон  ашгийн төлөө кино хийгдэх болсон өнөө үед жинхэнэ Монгол ахуй үнэртсэн, хэн ч харсан үзсэн Монгол кино гэж хэлэхээр бүтээл хийж чадсан залуу уран бүтээлч нартаа талархах сэтгэл өөрийн эрхгүй нээлтийн өдөр энэхүү киног үзэж байхад төрж байсан.


Киног ойлгож, ухаж үздэг хэн боловч заавал үзэх ёстой  Монгол дэлгэцийн бүтээлүүдийн нэг бол яахын аргагүй энэхүү "Adam" хэмээх   кино  билээ.





Since 2010....

энэ өдөр эхлэв...